2011/10/27

Wesleyan University


За өөрийнхөө сургуулийг товч танилцуулахаар шийдэв.

Wesleyan University нь 1831 онд нэг ерөнхийлөгч, нэг туслах багш, гурван професор-н хамт 48 сурагчаас жилийн 36 долларын төлбөр аван үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Америкийн ер нь хөгшин сургуулиудын нэг бөгөөд "liberal art" гэсэн тодотголтой сургууль буюу өөрөөр хэлбэл оюутандаа бүх талын мэдлэгийг өгдөг гэдгээрээ онцлог. Өнөөдөр 9 хүүхэд тутамд нэг багшыг хуваарилан ажиллаж, нийт 2837 сурагчдынхаа дунд 200 гаруй дугуйлан, оюутны клубыг санал болгож, "та орж л чадвал хүссэн төлбөрийг чинь бид даая" /need based scholarship/ гэсэн уриатайгаар ажиллаж байгаа.
USNEWS сэтгүүлийн 2011 оны жагсаалтаар бол Америкийн 12т бичигдэж байгаа бөгөөд Америкийн хамгийн үнэтэй 2дахь коллеж юм. 2010 онд нийт 41,3 сая доллар оюутнууддаа тэтгэлэг байдлаар олгосон бөгөөд тэдгээр оюутнууд нь дунджаар SAT дээрээ 2110 оноо авсан байх жишээтэй. Хараад байхад тэгээд би хамгийн суга нь юм шиг хааяа санагддаг нь ичмээр бас ямар азаар орсын гэж бодхоор инээд хүрмээр байдаг. Michelle Obama-н зээ дүү нь манай дотуур байрны найз маань бөгөөд, нөгөө муулаад байдаг Хятадууд чинь 2100, 2200 оноотойгоор орж ирсэн мөртлөө нэг ч долларын тэтгэлэг аваагүй гэж байгаа. Тэгээд чи яагаад ийм өндөр оноотой байж тэтгэлэг аваагүй юм гэж асуухаар орох магадлал буурах байх гэж айсан ч гэх шиг хаха. Хажууд нь тэхээр би гэж ичмээр л амьтан байгаам даа.

"Сувдан Эрэг" хэмээх алдартай киноны найруулагч Micheal Bay,  MTV-н ерөнхийлөгч Stephen Friedman, за тэгээд орой болгон бидний зурагтаар New Line Cinema гэж эхэлдэг тэрхүү кинонуудыг бүтээгчээс авхуулаад AIG(American International Group)-н үүсгэн байгуулагчдын нэг Houghton Freeman манай сургуулийг төгссөн байдаг. Ер нь хараад байхад кино урлагын тал дээр их алдартай юм шиг гэхдээ бас CSS(College of Social Studies), Economics нь гол зонхилох мэргэжил нь байдаг юм билээ. CSS хэмээх мэргэжил нь бол их алдартай бөгөөд нэг хүнээс хальт сонсохнээ Yale-н их сургуульд Мастерт авах өргөдөлд нь та Wesleyan CSS мэргэжилээр төгссөн үү гэсэн асуулт байдаг юм гэсэн.

За тэгээд мэдээж Америкийн том сургуулиудын нэг учраас хангамж гэдэг бол үнэхээр сайхан хэхэ. Одоо болтол сургуулиа бүрэн мэдэж амжаагүй л яваа... Өнөөдөр орой гэхэд л анх удаа кино театр-д орж үзэхэд манай Өргөө кино театрын танхимаас том тухлаг байсан нь намайг их гайхшруулав. Одоогийн байдлаар хичнээн ч бүжгийн заал байгааг нь мэдэхгүй, бассейн нь лав манай төв бассейнээс том, дуу бичлэгийн студи гээд л нэг үгээр хэлбэл байхгүй юм байхгүй. Юу дуртай вэ тэрийгээ хий л гэж байгаан. Заримдаа 2800 гаруйхан оюутанд ийм их юм хэрэгтэй юмуу гэж боддог ч гэсэн хамгийн өндөр төлбөртэй сургуулиудын нэг нь гэж бодхоор эсэргээрээ дутуу ч юм шиг хэхэ.
Ерөнхийдөө санаандаа байгаагаараа сургуулиа танилцуулвал нэг иймэрхүү л байна. Би тэгээд Эдийн Засгийн мэргэжил авах талаар бодож байгаа бөгөөд яг эцсийн шийдээ 2-р курсынхээ төгсгөлд гаргасан байх ёстой. За тэгээд сэтгэгдэл үлдээгээрэй манайхаан.

PS: алдаатай бичээд байгаад уучилж болгоогоорой.

36 comments:

  1. Eostoi goy surguuli bn hehe ataarhmaar ch bichij

    ReplyDelete
  2. hooh kino teatrtai yum uu?

    ReplyDelete
  3. harin tiim ble, asar tom yum blee haha. neeree bas photo zurgiin hichel songowol apprat ugdiin ble haha

    ReplyDelete
  4. goe umaa ! chi surguulia bs tanij medeed taniltsad yavad bgm bsht . bi uzeed duustsan esuul neh yavahgui bga kk. ghde kino theater bol bhq. harin manai bairni hajuud bol hotiin maaani kino theater bdiiin blee. paranormal 3 lav garj bga hehe,
    daraa jil tanaid mongolos zaaval oroh l bh.

    ReplyDelete
  5. hahaha ataarhmaar ch bichij chhhshg ene javhaagin bichij bgaag .

    ReplyDelete
  6. read more gdgiig ni bs uuruur bichij bolno sht :) iluu ihiiig endees, delgerenguig, urgeljlel gd l hehe

    ReplyDelete
  7. Tem iinh bs kino theater tai shte ! :) . ghdee wesleyan iinh tasartsiim bn oo

    ReplyDelete
  8. ene ih dajgui site sanagdla !!! unen zuv.
    http://colleges.usnews.rankingsandreviews.com/best-colleges

    ReplyDelete
  9. Буянаа эгч enter дарж бичдим байна. :P

    Миний санал болгосон нийтлэл шууд орсонд баяртай байна шүү.. Одоо юуны тухай уншихыг хүсэж байгаагаа бичвэл бас хариу авах болов уу? :)

    ReplyDelete
  10. Зиа ямарч байсан ёстой сайхан сургууль байна аа гээл аваа хаячий харсан юм шиг.

    Хятадууд тэтгэлэг аваагүй байхад манай залуу цохиж яваа нь их сайхан сонсогдож байна шүү. Өмнөх постын монголчуудын давуу тал гэж ёстой энэ байлгүй.

    Бубу маань 2 минут тутамд сайхан сайхан санаа гэнэт орж ирээл интэрдээд байх шиг байна.

    За гүүд лак, кийп постинг...

    ReplyDelete
  11. Sain bnuu SAT dee her udaan beldsen be? odoo beldeed 12.3nd ugvul amjih bolovu? bs Bolovsrolin zuvlugu medeellin tuviin SAT surgalt her bol?

    ReplyDelete
  12. манай монголын залуус ингэж байгаа нь бахархууштай байна шүү, good luck

    ReplyDelete
  13. oor olon saihan heregtei medeelel oruulaarai. Bayarlalaa

    ReplyDelete
  14. It is really nice to see someone from Mongolia is doing so good as well as felling little jealous. haha. but always remember that no matter what you have done, what you have accomplished in the past, there are always to more to do, more to accomplish. Good LuCK. KEEP PostinG and keep SHINING.

    ReplyDelete
  15. Сэтгэгдэл үлдээж надад хэмжээлшгүй их урам хайрласан бүх хүмүүстээ баярлалаа. Аль болох блогоо тасралтгүй хөтлөхийг хичээнээ. Та бүхэнд санал байвал заавал сэтгэгдэл үлдээгээрэй. Өө тийн ялангуяа Буянаа-д бонустай сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа хэхэ.

    @Zoloogg; саналаа хэлээд үз л дээ, зав бөгөөд нөхцөл нь таарвал бичих гээд л үзье.

    @Bat; SAT-д бол 3 сар л бэлдсэн юм шиг байгаан, гэхдээ тэр хугацаандаа бас TOEFL-д бэлдээд өгсөн. 9 сарын сүүлээс авхуулаад 12 сар хүртэл бэлдсэн. Одоо 11 сар гарж байгаа болохоор жоохон хэцүү л байх гэхдээ болохгүй зүйл гэж хорвоо дээр байдаггүй шүү дээ... EARC-н сургалтыг ёстой хэлж мэдэхгүй байна, гэхдээ номын санд нь лав их олон хүүхдүүд сууж бэлдээд одоо энд сурж байгаа :) бас чи 1 сард SAT өгж болно шд.

    ReplyDelete
  16. "...болохгүй зүйл гэж хорвоо дээр байдаггүй шүү дээ..."

    ReplyDelete
  17. za tand bayrlalaa ta uneheer mundag shvv setgeleesee bayr hurgey odoo ulam ilvv amjilttai suraarai!

    ReplyDelete
  18. uuu tiin 1sard SAT ugch bs boldog yumuu te 1.1nd deadline tai bsanch boldog te?

    ReplyDelete
  19. @Chupsчин, энэ хэн нэгний хэлсэн үг билүү?
    @Bat za dahiad mash ih bayrllaa. surguulias chin shaltgaalna zarim surguuli 2.15naas umnu ugsun SAT-n dung huleen zuwshuurdug zarim n zaawal 1.1 gedeg yer n uur uur bga.
    za humuusee asuuh zuil bwal sukhbat0205@yahoo.com gsn haygaar holbogdoj bolno shuu.

    ReplyDelete
  20. comment dundaas chine ontsgoirood bhaar ni salgachlaa...

    ReplyDelete
  21. 1-р курсын оюутан топ сургуулиудад шилжин суралцах боломжтой юу? Өөрөөр хэлвэл САТ-ыг өгөхгүйгээр зөвхөн ТОЭФЛ-н оноотойгоо???

    ReplyDelete
  22. Би шилжин суралцаагүй бүр эхнээсээ сурж байгаа, харин миний нэг танидаг хүүхэд Монголд үзсэн хичээлүүдээ хаалгаад шилжэн суралцсан гэж байсан тэгхээр болох байхаа.

    ReplyDelete
  23. Sain baina uu? ta ih mundag bichsen bna...bi Santiin 10r angid surdag l da tgd ta unuudur mnaid legts tawisan daa... nadad ih taalagdsan tgd tanaas zuwluguu zaawar awah gesen yumaa yahoo baigaa bol nadad ugch bolhuu?^^

    ReplyDelete
  24. sukhbat0205@yahoo.com oor asuuh zuile asuj blnoo.

    ReplyDelete
  25. sn bn uu bi santiin 9r angid surdag ta3in tavisan legts ih taalagdsan neg asuuh yum bn sat iin shalgaltiig haana hezee ogdog ve

    ReplyDelete
  26. sain bna uu shine mongol surguuliin suragch bnaa.Unuudur hiisen lekts ih saihan ur buteeltei ih sain lekts bolloo.Ta bugded ih talarhsanaa ilerhiileh gesen yumaa.KEEP MOVING FORWARD!

    ReplyDelete
  27. goe surguuli bna a sain suraarai amjilt xusie

    ReplyDelete
  28. sain uu bi sant surguuliin 9 angiin suragch l daa sat iin shalgalt ogoh geed neteer yoroosoo oldohgui bna medeelel bval bicheerei PS ta 3 iin lects ih taalagdsan

    ReplyDelete
  29. bugded n bayrllaa. shalgaltin talaar medeellig www.collegeboard.com oos awj bolno oo. jild 5-6 uda awdag shg sanagdjin? amsa.mn ees bas medeelel awch bolno shu.

    ReplyDelete
  30. Гоё санагдаж байна шүү . Заавал очиж сурнаа :)

    ReplyDelete
  31. Амжилт!!!!1

    ReplyDelete
  32. az ni ch bga bh, chadvar ni ch bsan bha. iim shan surguulid tentsej chadsand tani bayar hurgej tsaashidiin surlagand tani amjilt husye!

    ReplyDelete
  33. hi neg yum asuuy aa. bi odoo usa-d helnii beltgeld surdag zun SAT-d beldeed ih surguulid tetgelegtei orj boloh bolow uu. hamgiin gol n ih surguulid elseegui bhdaa orwol tetgeleg uguh bolow uu geel zaawal hariulj uguuru byarlala bas amjilt

    ReplyDelete
  34. ih surguulid oroogui l bol chi transfer bish yag yrunhii application buglunu gsn ug. tiim uchraas tuhain surguuli bolgonoos shaltgaalj tetgelegt n hamragdah buren bolomjtoi.

    ReplyDelete
  35. Sain baina uu? Bi tanai oyutnii holbooni olon olon niitlel, bichlegiig uzeed Am-rikt ochij suraltsah iheehen husel, temuulel, uram zorigiig avlaa. Gevch nadad hed heden asuudluud tulgaraad baina. Ta nadad bail haygaa ogooch? Mail haygaar chini holbogdoj baigaad tulgamdaj bui asuudluudaaraa tanias zovlogoo avah gesen ym

    ReplyDelete
  36. @Battsengel, blog iin baruun tald "contact form"-d asuuh asuult message ee uldeej bolno ter n shuud nadad maileer irne.

    ReplyDelete