2011/12/19

Эхний хичээлийн улирал дууслаа гэж...

         За ингээд завтай ч юм шиг завгүй ч юм шиг яван явсаар эхний бөгөөд хамгийн анхны Wesleyan дахь хичээлийнхээ улирлыг өнгөрөөлөө гэж. Хэдийгээр оюутан болсон анхны намар биш ч гэлээ олон шинэ зүйлстэй мэдээж таарч тулгарлаа. Олон ч юмыг хажуугаар нь ойлголоо гэж хэлж болно. Тэр олон олон зүйлсийн дундаас хэдийг нь сонгож бичье гэж бодлоо магадгүй хэн нэгэнд бас туршлага болох ч юм билүү. Ухаантай хүн бусдын алдаан дээрээс суралцдаг гэдэг дээ.