2011/10/18

Америкт очиж суралцья!


Америк гэхээр л хүрэхэд хэцүү оргил шиг санагдаж тэр ч бүү хэл хамгийн шилдэг сургуулиудад нь сурна гэдэг бүр хүрэмгүй оргил шиг манайханд санагддаг. Арга ч үгүй биз томоохон сургуульд сурахын тулд жилийн 50 гаран мянган долларыг гаргаж чадах Монгол өрх ховор. Гэтэл бид тэтгэлэгтэйгээр ямар ч мөнгө ядаж л чадах хэмжээнийхээ мөнгийг гаргаад суралцах боломж бүрэн нээлттэй байна. Монголчууд бид нарт Америкийн төдийгүй дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцаж төгсөөд хамгийн багадаа жилийн 70 мянган долларын цалинтай ажил хийх ч боломж байна.
Гэтэл яагаад бид нар өнөөг хүртэл ээж аавууд нь хүүхдээ ЭЕШ-ээ сайн бэлд гэж шаардаж, гадагшаа суралцах хүсэлтэйгүүд нь “монбушо”-г жилд хэдэн мянгаараа өгж, зарим нэг Америкийг зорьсон нэг нь зуучлалын компанид хэдэн мянган доллар өгж нэг муухан сургуульд орсон болдог хэрнээ Америк-д тэтгэлэгтэйгээр суралцахыг эрмэлзэх Монгол оюутнуудын тоо бага байсаар байдаг билээ? Миний бодлоор бид мэдээллийг л олж авч чадахгүй байгаад л байгаа юм. Би ч гэсэн энэхүү мэдээллийг мэдэлгүй Монголд(СЭЗДС) 3 жил сурсан.
За тэгхээр олон зүйл нуршилгүй шууд мэдээлэлдээ орьё. Ер нь АНУ-д баклаврын зэрэг авах гэж байгаа(хамгийн түгээмэл) оюутан бол эхний ээлжинд зайлшгүй TOEFL(Test of English as Foreign Language) хэмээх шалгалтыг өгсөн байх шаардлагатай бөгөөд энэ нь ердөө таны хэр зэрэг Англи хэл мэддэг, цаад ухаандаа хичээлдээ суугаад ойлгох чадвартай юу гэдгийг л харж байгаа гэсэн үг. Надаар хэлүүлэлтгүй өнөөдөр хүмүүс энэ шалгалтын талаар чамгүй мэдээлэлтэй болсон байх. Харин томоохон их дээд сургуулиудад ялангуяа АНУ-д төдийгүй дэлхийд дээгүүрт бичигдэх сургуулиудад орохын тулд та зөвхөн Англи хэл мэддэг байхад хангалттай гэсэн үг биш юм. Жишээ нь МУИС-д орхын тулд та зөвхөн Монгол хэлний шалгалт өгөөд л орохгүй нь тодорхой. Тиймээс яг гол шалгалт нь буюу манайхаар бол ЭЕШ нь SAT(Scholastic Assessment Test) хэмээх шалгалт байгаа юм. Энэхүү шалгалтыг бүхий л Америк хүүхдүүд өгдөг ба Америк-т суралцах хэн бүхэн л өгөх ёстой шалгалтуудын нэг бөгөөд SAT нь 2 төрөл байдаг. (Гэхдээ зарим сургуулиуд болон зарим Community College-ууд SAT-г заавал шаардаад байдаггүй.) Энэ шалгалтын задаргааг тойм байдлаар дурдвал:
SAT I
-        Critical reading (шүүмжлэн унших)
-        Writing (бичих)
-        Math (Математик)
SAT II (Subject Test)
-        Literature (уран зохиол)
-        US History (Америкийн түүх)
-        World History (Дэлхийн түүх)
-        Math level 1, level 2 (Мат 1р шат, 2р шат)
-        Etc (гэх мэт 20 төрлийн сэдэв)
SATI-т багтаж байгаа 3 хэсгийг та нэг дор өгөх бөгөөд тус бүр 800 оноо, нийт 2400 оноотой шалгалт юм. Харин SAT Subject Test-с та хүссэн 1-3 хичээлийг сонгон өгөх боломжтой. Жишээ нь та өмнө нь солонгос хэл үзэж байсан бол Солонгос хэлийг мат1 мат2-той цуг нийтдээ 3 хичээлээр өгөх боломжтой.

Монголчуудад давуу тал бий юу?
Миний бодлоор бидэнд хамгийн их давуу тал бий.
1.     Мат! SAT шалгалтын мат-н хэсэг нь Монгол сургачдад бол нэг үгээр хэлхэд үнэн элгийн юм ирдэг. Хамгийн эхний асуулт нь 2*3=? Ийм байх жишээтэй. Манай сургалтын системийн бараг 8-р ангийнхний түвшинд л ирдэг учраас Монголчууд бол Мат-н хэсэг дээр нь бүтэн оноог буюу 800 оноо авах бүрэн боломжтой. Харин Америк оюутнуудын Мат дээрээ авсан дундаж оноо нь 520-600 байдаг. Үүнээс л бидэнд ямар их боломж байгаа нь харагдаж байна.
2.     Дараагийн давуу тал бол том их дээд сургуулиуд “diversity” буюу “олон талт байдлыг” бий болгохын тулд дэлхийн өнцөг булан бүрээс оюутан авах сонирхолтой байдаг. Гэтэл азаар ч гэх юмуу бид нар чинь хэтэрхий цөөхүүлээ учраас том сургуулиудад сурч байсан Монгол хүн гэж бараг үгүй бөгөөд сүүлийн арван жилд л хэдээр нэмсэн байх. Нэг үгээр хэлбэл яг адилхан оноотой ижил өргөдөл гаргасан Хятад Монгол хоёр оюутны хэнийг нь авах уу? Бид нарт хувь илүү боломж байгаа нь илт. Учир нь нэг Хятад оюутан бол байдаг л нэг оюутан харин нэг Монгол оюутан авах юм бол нөгөө “diversity” буюу олон талт байдлаа давхар хангаж буй хэрэг юм. Ядаж л тухайн сургууль сайт дээрээ 80 орны юутан байдаг гэж байгаад 81 болж хувирна гэдэг чамлахааргүй амжилт. Тэр ч бүү хэл дундажаас доогуур оноотой байсан ч таны өргөдөл маш сайн бөгөөд та тэдний сонирхолыг татаж чадвал Монголчууд биднийг авах магадлал тэр хэмжээгээр өснө гэсэн үг. Хэдийгээр өнөөдөр цөөнгүй оюутнууд энд сурдаг хэдий ч Монгол юутан урьд өмнө нь сурж байгаагүй маш нэр хүндтэй сургуулиуд зөндөө бий.
3.     Дээр маш сайн өргөдөл гэж би хальт дурьдлаа. Энэ нь юу вэ гэхээр та өөрийн эссэ, хичээлээс гадуур хийдэг зүйл, гаргасан амжилт гээд л бүх зүйлээ өргөдөлдөө тусган сургуулируугаа явуулдаг. Гэтэл манай Монголд МУИС, СЭЗДС-д орохын тулд мат дээрээ дор хаяж 700 авсан байх шаардлагатай бөгөөд таны хэр сайн нийгмийн идэвхитэй, уран илтгэгч, бусдыг удирдах чадвар эсвэл ЭЕШ өгсөн өдөр та сандраад таны толгойд юу ч орж ирээгүйг үл харгалзан та 700 авч чадаагүй л бол “баяртай” л гэж хэлнэ. Харин энд бол таныг дээрээс чинь доороос чинь гээд бүх талаас чинь харж шинжиж байж сая авах үгүйгээ шийддэг. Тэгэхээр дан ганц цаасан дээрхи оноо бус таны хэн бэ гэдгийг чинь харах учир юм юмандаа авьяастай Монголчууд бидэнд дахиад л асар их боломж байна.
5.     Нэмж хэлэхэд бид нарын төдийлөн анзаардаггүй болов ч Америкчууд чухалчилан үздэг олон зүйл бий. Тэдний нэг нь “rank” буюу арван жилийн сургуульдаа болон ангидаа дүнгээрээ хэддүгээрт жагсдаг үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлтийг би ч гэсэн анх өргөдөл гаргаж байхдаа анзаар ч байгаагүй гэхдээ дараа нь сургуулийнхаа элсэлтийн комист ажиллаж байхдаа чухал үзүүлэлт болохыг нь ойлгосон юмдаг. За тэгээд та энд оюутан болж ирвэл хүн бүр таныг мэднэ бас эсэргээрээ хэн ч таныг мэдэхгүй. Би Монголоос ирсэн гэхээр л "Өө тиймүү би өмнө нь Монгол хүнтэй уулзаж байгаагүй, Чингис хаан чинь..." гээд л та их сонин хүн болж хувирах бөгөөд таныг тэр хүн лав хэсэгтээ мартахгүй. Ядаж л таныг нэрээр чинь биш юмаа гэхэд анхны Монгол гээд л таних болно. Бас заримдаа, Монгол гэхээр Ангол оо? гэж ирээд л гайхна. Хэхэ, за тэр ч яахав ерөнхийдөө бол бид нар энгийн бус хүмүүсийн нэг.

Том сургуулиудад элсэх хэцүү юу?
Би бол шууд л үгүй гэж хэлмээр байна. Ер нь хэцүүгүй юм гэж юу байхав гэхдээ хэцүү гэдэг бол хүр ч болохгүй оргил гэсэн үг мэдээж биш. Миний дээр дурдсан давуу талуудаас гадна таны хичээл зүтгэл байхад л та ирээдүйгээ тэр чигээр нь өөрчилж байгаа хэрэг. Мөн том сургуулиудад айлтгүй өргөдөл гаргах нь эсэргээрээ таны боломжийг дахиад л өсгөдөг. Монголчууд бодохдоо за энэ Harvard, MIT, Cornell, Yale зэрэг сургуульд би ч яаж орж чадахав дээ төлбөр мөнгийг нь ч дийлэхгүй, тэрний оронд жижигхэн сургуульд багахан төлбөр төлөөд сурья гэж боддог. Гэтэл яг эсэргээрээ байдаг. Том сургуулиуд нэгэнт л таныг сонирхоод авсан бол таны хэр ядуу эсвэл баян байх чинь ерөөсөө хамаагүй гэсэн үг (need based, need blind scholarship). Өөрөөр хэлбэл том сургуульд та орж чадвал мөнгөн дээр толгойгоо гашилгах хэрэггүй болдог. Таны гаргаж чадахаас илүү гарсан бүх зардлыг даах бөгөөд зарим тохиолдолд онгоцны тийзийг тань хүртэл өгдөг. Гэтэл жижиг сургуулиуд бол таны хэр ихийг төлж чадахыг чинь нилээдгүй харах бөгөөд diversity гэдэг тэдний хувьд маш чухал байх нь багасч эхэлдэг.
Бас нэгэн зам бол Community College-оор дамжин суралцаж болно. Энэ нь ерөнхийдөө манай ТЭМС-ийн системтэй төстэй гэж ойлгож болно. Та тогооч гэх мэт мэргэжлийг 2 жилд аваад төгсөж болох ба эсвэл 2 жил сураад шууд College, University-н 3-р курсрүү элсэн суралцаж болно. Магадгүй энэ нь дөнгөж Англи хэл сурж байгаа болон зарим хүмүүст илүү тохирч болох юм. Давуу тал нь гэвэл Community College-д төлбөрөө төлөөд сурьяа гэвэл үгүй гэж хэлэх сургууль ховор тийм учраас та тодорхой хэмжээний мөнгөтэй бол шууд Community College-д элсээд 2 жил сурахдаа сайн бэлдээд хэлээ сайжруулаад SAT сайн өгч чадвал том сургуулируу шилжих боломжтой. Гэхдээ миний хувьд бол энэ бас тийм ч амар биш. Би нэгдүгээр замыг л та бүхэнд зөвлөж байна. Учир нь Community College-д сурахад виз гарахгүй байх, байр хоол гээд л асуудал их юм шиг санагддаг.
За ингээд бүхэл бүтэн роман бичиж уйдаахыг хүссэнгүй учраас нарийн зүйлс болон бүх мэдээллийг багтааж чадсангүй гэхдээ хэрэгтэй хүмүүст нь тус болсон гэж найдья. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол сэтгэгдэл үлдээгээд авч болно.

За нэгэнт сурахаар шийдсэн бол...
Бяцхан зөвлөмжүүдийг сонирхуулбал:
-        Аль болох хурдан TOEFL-оо өгөөд шууд SAT-н бэлтгэлд орох хэрэгтэй. Шалгалтанд бэлтгэх материалын хувьд, тэрнээс чинь их юм энэ дэлхийд /интернэтэд/ алга.
-        Би чадахгүй гэж ерөөсөө битгий ай, хамгийн анх би iBT дээр 61 аваад үхтлээ урам хугарч байсымдаг. Гэхдээ тэр үед тэгээд болицон бол өдийд энийг бичкү л байсан байх.
-        Ихэнх сургуулиудын өргөдөл авах хугацаа нь 1 сарын 1-нээр буюу та 2016 оны намар сурах бодолтой байгаа бол 2016 оны 1 сарын 1 гэхэд өргөдлөө авч дуусдгийг анхаарах хэрэгтэй.
-        Early Decision буюу "эрт гаргах шийдвэр" гэж нэг ёстой сайхан зүйл байна. Би ч үүний талаар дараа нь л мэдсэн. Энэ нь та өргөдлөө 11 сараас өмнө өгөх ёстой бөгөөд таныг элсүүлсэн эсэх талаар 12 болон 1 сард мэдээллэдэг бөгөөд та элсэж чадаагүй болон таны оноо сайжирсан бол та дахиад өргөдлөө засаад өгчиж болно. Нэг үгээр Early Decision-ээр та туршилт хийгээд засах зүйл байвал дахиж илүү сайн засаад явуулж болно.
-        Ерөнхийдөө миний бодлоор 13 сургуульд өргөдлөө явуулаад үзэх хэрэгтэй. Хамгийн ороход хэцүү гэж бодсон 2-3 сургууль, та ер нь орчих байхдаа гэж бодсон 5-6 сургууль, та яаж ч байсан орчино доо гэж бодсон 4-5 сургуульруу өргөдлөө явуулбал зүгээр.
-        За тэгээд хэнэггүй зангаасаа болж Монголчууд бид нар хааяа 2-г 3-р үржүүлэхдээ алдчихдаг болохоор Мат-н хэсгийг басалгүй бэлдэх хэрэгтэй.
-        Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорхи сайтуудыг ухаад олж болно:
-        www.collegeboard.com
-        www.sparknotes.com
      https://www.facebook.com/oyutniikholboo/?fref=ts
f
PS: Хичээлтэй жоохон завгүй байгаа учраас нэлээн хагас дутуу л мэдээлэл болчих шиг боллоо. Учир мэдэх хүмүүс нь алдааг минь уучилна биз. Гэхдээ хүссэн зүйлээ асууж лавлаж болно. За тэгээд хүн гэдэг амьтан чинь урмаар амьдардын болохоор санал шүүмж сэтгэгдлээ харамгүй хайрлаарай!

25 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Дээрхи мэдээлэл Баклаварт суралцах хүмүүст зориулсан гэдгийг анхаараарай.

    ReplyDelete
  3. Hi! I am so proud of you! Thank you so much for sharing and caring! I just wanted to wish you the best of luck! Mongolchuud Bid Chadna!!! ;)

    ReplyDelete
  4. COOL!!! Feed list-дээ нэмж авлаа..

    Wesleyen Univ-н танилцуулгыг удахгүй оруулна биздээ? Class 2016-нхан Wesleyen-луу бөөнөөрөө өргөдөг гаргах ч юм билүү? :D

    ReplyDelete
  5. Sainuu Suhbataa...mundag bn shuu...surlagad ni undur amjilt husey...chi masteriin tetgelegt herhen hamragdah talaar oruulj ugch chadahuu yag ene system-tei adilhan uu? Mastert orohod SAT bish GRE uguh heregtei bdag gej duulsiim bna...za tgd buuh zuild ni amjilt hariu zaaval bicheerei!! thank you :))

    ReplyDelete
  6. uneheeer heregtei medeeelel bn!!!mash ih bayarla, elsej chdn gsn itgel uram zorig avlaaa:)

    ReplyDelete
  7. tnx ih heregtei medeelel bna shu

    ReplyDelete
  8. Баярлалаа, үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна.

    ReplyDelete
  9. За сэтгэгдэл үлдээж урам өгсөн хүмүүстээ маш их баярлалаа. асуух зүйл байвал асууж байхыг хүсье. sukhbat0205@yahoo.com

    ReplyDelete
  10. Chi apply hiij bhdaa og surdaggui, high school-eesee hoish ogt suraagui gj applydsnu?

    ReplyDelete
  11. minii huwid bol tegsen gehdee suraltsaj baisan ged apply hisen ch bolno, tegwel uug n credit ee shiljuulj boldog yum baina lee

    ReplyDelete
  12. hi taalagdaj bna ymar negen avyastai bol tishegee bichlegee yvuulaad tgeed daraa n yhuu encheneesee eseegee bichij yvuulna bzdee ogoh shalgaltuudaa ogno bzdee
    YR n sn...

    ReplyDelete
  13. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  14. yagad gadadad mat tim amarhan togtoltsootoi bdag yum bol iluu gunzgi tuvshni shalgalt ogood iluu onoo avah bolomj bdag bolu aan bas satin mat 2 gedeg ni yamarhu yum bdag bol

    ReplyDelete
  15. @sonirhohch, medej application ii buh materialig endees yawulna.
    @anonymous, oron ornii ontslogoos hamaarch hariltsan adilgui systemtei baih n todorhoi. ghde mini bodlor 10 jilig tugsuj bga huhed bolgon tm aimr matematikch bh albagui sonirhson humus n college-doo surna biz gj boddog bha. tr n ch zuw ymshg. sat iin math2 iig n chi higed uzehgui yu dee. uur trnes ilu gunzgi gj baihgui harin sat2 iin physics ntr ugj bolno.

    ReplyDelete
    Replies
    1. subject testnees math lvl 1.2oos gadna uur yu ugvul dr bdag yum be?? jishee fizik, us history 2iin lni dr ve?

      Delete
  16. Баярлалаа .

    ReplyDelete
  17. Сайн байна уу?
    маш хэрэгтэй мэдээлэл өгч байгаад үнэхээр их баярлалаа.

    ReplyDelete
  18. Хаха. Би бас хамгийн анх өгөөд 61 авч билээ.

    ReplyDelete
  19. Uneheer heregtei medeelel bn , tanid mash ih bayrlaj bn .BAYRLAAA :))))))))
    Bas taniar mash ih baharhaj bn .

    ReplyDelete
  20. uneher ih bayrllaaa kkk ih tus bollo shu

    ReplyDelete
  21. фэйсбүүк хаягаа үлдээгээч асуух юм маш их байна.
    би одоо 12р анги нэг л мэдэхэд 12 сар болчихож. Одоо бэлдээд өгнө гэвэл чадах болов уу 1 сарын 1ээс хойшоо ямар ч боломж байхгүй гэсэн үг үү?

    ReplyDelete
  22. bi community colleged surah huseltei bga yum er ni community colleged tetegleg bdag yum bolov uu

    ReplyDelete