2011/12/19

Эхний хичээлийн улирал дууслаа гэж...

         За ингээд завтай ч юм шиг завгүй ч юм шиг яван явсаар эхний бөгөөд хамгийн анхны Wesleyan дахь хичээлийнхээ улирлыг өнгөрөөлөө гэж. Хэдийгээр оюутан болсон анхны намар биш ч гэлээ олон шинэ зүйлстэй мэдээж таарч тулгарлаа. Олон ч юмыг хажуугаар нь ойлголоо гэж хэлж болно. Тэр олон олон зүйлсийн дундаас хэдийг нь сонгож бичье гэж бодлоо магадгүй хэн нэгэнд бас туршлага болох ч юм билүү. Ухаантай хүн бусдын алдаан дээрээс суралцдаг гэдэг дээ.
За тэгээд хичээл эхэлмэгц сонгосон хуваарийн дагуу Эдийн Засгийн Онол хэмээх хичээлд суухаар болов, их л бардам ангидаа орсны учир нь өмнө нь СЭЗДС-д энэ хичээлийг үзчихсэн байлаа л даа. Тэгээд багшийг “эдийн засаг нь хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангахад зоридог...” гээд л ярьж эхэлхэд за энэ хичээл дээр суухгүй байсан ч гайгүйм байна дөө гээд л тэр үед өөртөө худлаа баахан бардаж харин одоо өөрийнхөө тэнэгийг гайхаж сууна. Жоохон хайнга явсны гай гарч эхний шалгалт дээр ер нь сүйрсэн гэж хэлж болно. Ганц эдийн засаг биш математикийн хичээл дээрээ ч гэсэн хамгийн эхний даалгавар дээрээ алдарт хайнга зангаасаа болж тийм ч олигтой дүн авсангүй. Хамгийн эхний дүнгүүдээ хараад бараг л шоконд орсон гэж хэлж болно. Нөгөө сайхан тэнгэрт дүүлээд хичээл дээрээ унтсан ч болохоор юм байна гэж бодож явсан хүн чинь нүдээ нээсэн чинь тэнгэрт биш Wesleyan-д байгаагаа мэдрэв. За тэгээд ёстой ухаан орсон юм шиг хэсэг хичээлээ хийсний үр дүнд байдлыг хэвийн байдалд нь оруулж авсан. Яагаад гэнэт газарт унасны шалтгаануудых нь нэг нь Америк сургалт их хурдацтай явдгийм шиг санагдлаа. Ялангуяа их сургуульд. Нөгөө хуучны анд SAT шалгалтын мат-г хараад Америкийн арван жилийн мат-н сургалтын мууг Монголын сургалтын лагийг нь гайхдаг байсансан. Тэгсэн хэрнээ яагаад Америк Монголоос илүү хөгжилтэй гэж гайхдаг байлаа. Гол учир нь энд их сургууль коллеж гэдэг зүйлд л байх шиг байна. Хүн болгон эрдэмтэн болох албагүй харин ажилтай л байх ёстой гэсэн сэтгэлгээ энд байгаа. Тэгхээр дургүй хүмүүсийг хүчлэн байж их сургуульд оруулдаггүй дээрээс нь дургүй хүмүүсийг арван жилд нь бас баахан зовоодоггүй юм шиг байгаан. Сурах нь сураад л явдаг үгүй бол шууд ажил хийгээд л явдаг. Тэгэхэд манай Монголд бол бараг нэг үгээр хэлхэд за эхлээд юу ч гэсэн диплом оо авчих дараа нь яахаа шийд гэсэн сэтгэлгээ яваад байх шиг. За улс төржиж сэдвээсээ хазайгаад яахав. Тэгээд хичээл маань их хурдан явсан учраас би хичнээн өмнө нь үзсэн ч гэсэн бас сургалтын зөрүү гаралгүй яахав тэгээд тэрний гай гарсан юмсанж. Жишээлбэл, манайд дотоодын нийт бүтээгдэхүүн ярихдаа эхлээд ДНБ гэдэг нь ийм ийм юм багтдаг ийм юмыг ДНБ гэж нэрлэдэг гэж эхлээд хэлдэг байтал энд бол шууд за өнгөрсөн жилийн ДНБ ийм байсан байна гээд яриад явах жишээтэй. Тэгээд багш бол номон дээр байх ёстой зүйлийг давтаж нуршаад байдаггүй бөгөөд сургалтын бараг ихэнх хувийг оюутан өөрөө судалж олж мэдэх ёстой юмсанж. Монголд гурван жил сураад нэгэн хэвийн баригдмал сэтгэхүйд орсны гай ингэж гарсан юм.
За тэгээд хичээл гэдэг бол мэдээж хийгээд л байвал болох зүйл харин Америк амьдрал нь бол бас дахиад л өөр гэдгийг мэдэрч авсан намар байлаа. Намар болоход бүгд л их сэтгэл нь хөөрсөн нэгдүгээр курсын дүү нар баярлаад л орилоод л за тэгээд яг үнэнг нь хэлхэд ханатлаа шоудацгааж байгаан. Би яахав бас нээх худлаа том ах, дүү нар шоудаж л байг гээд худлаа жоохон хичээл хийсэндээ бардам гэхэд хэцүү тэнэг гэхэд хэцүү алхалдаг байв. Тэгээд манай байранд нэгэн хар сагс тоголдог залуу байв. Кинон дээр гардаг шиг л сургуулийн сагсны шигшээгийн тоглогч, сайхан машинтай бөгөөд хатагтай Обама-н үеэл, нэг үгээр охидын мөрөөдөл болсон залуу байв.(хэхэ) Би тэгээд яахав бас нөгөө тэнэг гэхүү юм үзээгүй гэхүү сэтгэхүйгээрээ, энэ жоохон мөнгөөрөө туйлсан хичээл хийдэггүй нөхөр байна даа гэж дотроо бодов. Тэгтэл тэнгэрээс газарт унасны орой шокноосоо дөнгөж гараад номын санруугаа анх удаа ороод, нэг сайхан хичээлээ хийе гэж бодоод хоёр давхарт нь нэлээн мухарт очоод суутал яг хажууд манай нөгөө сайхан залуу суужийдаг байгаа. Тэр үед жинхэнэ шоконд орсонсон. Намайг худлаа нээх хичээл хийдэг дүр эсгээд явж байхад манай хүн хичээлээ жинхэнэ надаас илүү хийгээд хажуугаар нь сагсаа ч сайн тоглоод явж байсан байгаа юм. Тэр үед өөрөөсөө үхтлээ ичиж билээ. Хүн ер нь нэг юмыг нөгөөгөөрөө халхлах дуртай амьтан шдээ. Миний хувьд за би хичээлээ хийж байгаам чинь одоо бүжгээ жоохон гаргуунд гаргая энэ тэр гээд л. Хүмүүст нэг их хичээл хийгээд бүжиглэхгүй байгаа завгүй амьтан болж харагдаж байсан нь үнэн хэрэгтээ “БИ ТЭНЭГ” гэдэг агуу нээлтийнхээ нэг баталгааг нь хийж байсан байх нь. Тэгээд хааяа сонин сонин зүйлийн учрыг нь олох гэж бодоод суучихдаг зангаараа яагаад энэ хүнд бүх юм байхад ингэж номын царайлж хар шөнөөр сууж хичээлээ хийдэг байна гэж бодов. Ингэж бас хайрцаглуулсан бодолтой болсны гай нь Монголдоо байгаам шиг сэтгэсэн юмсанж. Жишээ нь: Монголын их дээд сургуулиудад яг үнэндээ хичээлээ хийхгүй мөнгөөр ороод ирчихсэн хүүхдүүд зөндөө байдаг шүү дээ харин энд бол жинхэнэ бөөн юм болж өрсөлдөж орж ирцгээсэн учраас нэг үгээр хэлбэл хичээлээ хийдэггүй муу сурагч гэж нэг ч байхгүй бөлгөө. Бас нэгэн дандаа л шоу ярьж явдаг охин эдийн засгийн хичээл дээр бараг л туслах багшийг дуугай болтол асуулт асууж тэгснээ тэр асуултандаа өөрөө хариулахыг нь хараад бас өөрийнхөө алдарт нээлтийн нэг баталгааг хийсэнсэн. За баахан учир нь ойлгогдохгүй юм ярьсны эцэст базаад хэлбэл, Америкт их дээд сургуульд орно гэдэг маш том асуудал төдийгүй нэг орчихсон бол тэнд зөвхөн шилдэг хүмүүс л сурдаг. Гаднаасаа тэр баян ядуу, өдөр болгон шоуддаг архи уудаг, тамхи татдаг ерөөсөө сонин биш харин ганц юм нь үнэн тэр бол энэ сургуульд орж ирж чадсан учраас тэр хүн маш ухаантай/smart/ гэдэг нь тодорхой.
Үүнээс гадна жижиг том гэлтгүй маш олон туршлагийг анхны Wesleyan дахь намартаа үзлээ гэж. Багшаас юм сурах гэж ирээгүй харин суралцах орчинг минь их сургууль гэдэг зүйл бүрдүүлж байгаагийн дээр нэг зүйлийг хаях биш харин ч илүү нээж илрүүлж тэдгээр зүйлүүддээ хэрхэн ухаалгаар цаг заваа үр дүнтэй зарцуулах вэ гээд л олон зүйлийг бага багаар сурч л байгаа. Алдарт эрдэмтэд өөрсдийнхөө ямар их зүйлийг мэдэхгүй байгааг дандаа гайхан ярьсан байдаг харин энэ семестерд би мэдэхгүй байгаа зүйлээ биш бүр өөрийнхөө ямар харанхуй “ТЭНЭГ” байгаагаа л бага багаар нотолж байх шиг байна. Тэгээд бүжгээ хаях биш харин ч хөгжүүлэх ёстойг, ганцхан хичээл биш амьдрал дээр ч амжилттай байх ёстойг сөөм сөөмөөр ойлгох гээд л байх шиг байна.

PS: хүн гэдэг амьтан урмаар амьдардаг! Мартаагүй биздээ тэгвэл сэтгэгдэл үлдээгээрэй :D

23 comments:

  1. Шалгалтанд бэлдсэн, бүх юмнуудаа хойш тавьсан нэртэй бас нэг ТЭНЭГ коммэнт бичиж байна. Нэгийг ойлголоо..Таалагдлаа..

    ReplyDelete
  2. yamar unen ugtei niitlel ve haha, thanks. If you are going through hell, keep doing !
    Winston Churchill gj bgaa um. kkk

    ReplyDelete
  3. Goy niitlel boljee...neg zuiliig uhaarlaaa...amjilt !!!

    ReplyDelete
  4. Dajgu niitlel bn...Unshad hed heden zuil oilgoj avlaa.
    Meddeg chaddag gej bardamhan hainga zagnah hereggum bn. Er ni ul oishooson, heneggu zan ontsgu shu dee zaluusaa. Tuunees gadna alivaa huniig gadnaas ni haraad l ungutshun dugnechihej bolohgum bn. Hedii gadnaa tamhi tataj, showudaj, ineej haniaj bailaa ch uul dotorh hun ni ymar ch baij bolno shuu dee.
    Erunhiiduu Mongol Amerikiin ih surguuliin bolovsroliin talaar haritsuulalan dugnej, uuriin ornoo muulsandaa bus bolku butehgu bgaa talaa olj harj, zasaj zalruulay tuun deeree suraltsay gesen uudnees bichsen ni ih taalagdlaa. Uuruu oyutan bolod ch teruu ih erch huch, uram avlaa. Bayrlaa!

    ReplyDelete
  5. ih taalagdlaa bs ih bayrlalaa amraltaa shan ungurvvleerei bs Ireh havriin semestr mash amjilttai suraltsaarai

    ReplyDelete
  6. za goy setgegdludes bi ilu ih uram awjiga mash ih bayrllaa

    ReplyDelete
  7. дараагийн семистертээ ТЭНЭГ байдлаа арчин хаясан цоо шинэ хүн байна гэж найдаж байгаа шүү :P

    бас олон олон нээлтүүд хийсэнд нь баяр хүргэе. өө нээрээ бичлэгийг нь үзсэн ёстой гоё байлээ мундаг юмаа. магтаал хэнд ч гэсэн урам өгнө

    АМЖИЛТ ШҮҮ ХӨГШӨӨН


    PS: орох газраа хайсаар л байгаа, сайхан сэтгэгдэлтэй буцаахын тулд :P

    ReplyDelete
  8. Сүхээ бичлэгүүд чинь их таалагддаг шүү. Шинээр мэдэж авсан зүйлээ ганц өөрөө мэдээд орхилгүй бусад хүмүүстэй хуваалцаж байгаа чинь үнэхээр гайхалтай байна. Чиний бичлэгээс маш их урам зориг авдаг шүү. Амжилт аз жаргал хүсье.

    ReplyDelete
  9. өө нээрээ тийм энэ эрчээрээ улам олон сонирхолтой сэдвээр бичээрэй. Блогийн чинь байнгын уншигчаас хэхэ.

    ReplyDelete
  10. every post that u write here gives me inspiration and motivation. they make me realize that i have to keep on going. thank u. Best wishes

    ReplyDelete
  11. shuud ih surguuliruugaa holbogdood admission aa yvuulna gesen ug uu ?

    ReplyDelete
  12. @LoGiX, common application eer ihenh surguuli materialaa awdag, tuhain surguulias n l shaltgaalna daa

    ReplyDelete
  13. hi. ih taalagdlaa. mongold surch baigaad yavsan bhoor ene bugdiig dugnej chadaj bgaa gej bodoj bna. 11ee tugsuud yavsan huuhduudiin hajuud tom davuu tal shuu dee neg bodliin. bi bas mongold surdag odoo tugsuh gej bna. neg yum asuuy, umnu ni bachelor avchaad dahin undergrad surch bgaa humuus baih yumuu? tiim bol ted nar yagaad orson baidag bol? aan bas chamaig buten 3 jil sursanaa orhiod yavahad etseg eh chin yu gsen be. neg zuilee duusgasan ni deer geegui yu. neg musun tugschuud mastert l yavay daa gej bodogdoogui gej uu? 3 jil hairan sanagdaagui yu?

    ReplyDelete
  14. @anonymous, ih bayrllaa.
    1.dahij bachelor oor surch bolno bolno, tgj surdag humus bs baidag gseen. ghde bi yag tgj surch bga hunig tanihgui l de ghde l bolku ym baihgui gsn.
    2. Wesleyan University-d orj bga hund bl mdej mongolin neg surguuli bl hajud n hairan bishshude. Eej aaw 2 tgj bs helj bsn ghde mini bodlor Mongolin neg surguli tugschud amerikruu apply hih tende tugschud tendese mastert apply hih 2 medej shal uur bj tara. US-n zuer l neg dundaj college-d surch bga bl mash hairan sanagdah bsn bh ghde chi herwee yag ivy league, little ivies iin colleged orchihwol 3 jil zoliosloh gdg gaiguie.

    ReplyDelete
  15. HI huuhrun yum bichsen bn aa ih taalagdlaa . bi odo americad bgaan sayahan irsen odo hel uzeel bjiin . omno n chinad russiad surj bgad odo end ircheed bgama . tgeed bi bodohdoo comm colleged 2 jil suraad daraa n gaigui universityruu orii gj bodsiin . tgeed yum unshaad joohon sudalsan bsan chine odo helee uzej bh yavtsda toefl sat ogood shuud l gaigui surluu applydaad uzsen l hamaagui deer yu bn tiimuu ? gl n bi 10jild buren suugaagui china yavtsan tiim bolhoor SATgees joohoh aigaad bhiin her bdag yum bl ? her udaan beldeh shaardlagatai ve ? tnx

    ReplyDelete
  16. Uneheer zuv zuil oilgojee. Tanai ueiin Ive League surguuliudad surj baigaa zarim neg huuhdiin blog-iig harj baisan. Ehendee ih huurhun zuil bichij baigaag suul ruu gee biye tooh handlaga garch baigaa ajiglagdsan (Gehdee tiim bish baihiig ch uguisgehgui l de ...) Minii sanaa bol ene ercheeree uuriiguu dugnej, shineer suraltsaj yavaarai. Eniig l nuguu yum uzej, nud tailna gedeg yum shig. Tuunees bish undur baishin, saihan campus harj nud tailah bish. Yamar ch baisan chi mash zuv, tegeed ih chuhal zuil oilgoson bn. Amjilt husie. Hicheegeerei :)

    ReplyDelete
  17. @anonymousFeb12, mini bodlor negent l helee uzed beldej bga yum chn neg musun toefl, sat aa beldeed ugtsun n der bha. yadaj tsag hojih bh. sat iin material gj net eer duren ym bga negiig n halit harad uzku yu. math bl gaigui harin dunguj ehelj bga hund bl sat johon hetsuu sanagdah bh ghde gaigui bhoo.
    @anonymousFeb14, za mash ih bayrlalaa. humus yer n ih zawgui bolod irhere blogoo hutulj amjidgui ymshg bgamo. dahin bayrlalaa. :D

    ReplyDelete
  18. Goy surguulid surj bgan bn. sanhuud bsanaasa iluu ihiig suraarai! Amjilt!

    ReplyDelete
  19. Үнэхээр хүнийг гаднах төрхөөр нь дүгнэх буруу гэдэгтэй санал нийлдэг шүү. Сайхан нийтлэл бичиж бусадтай өөрийн мэдлэгээ хуваалцаж байгаад баярлалаа. Хэд хэдэн асуулт байна. Зав гарвал хариулаад өгөөрэй:
    - Нийтлэлээс чинь харахад 20, 21 настай 1-р курсын оюутан ховор байдаг гэсэн үг үү?
    - Ер нь амьдрал ямар байна?

    ReplyDelete
  20. @anonymous, эхний асуултад тийм гэж хариулья. Ер нь амьдрал их завгүй л байгаа даа. Монголд сурч байхад хамаг цагаа бөглөрөөнд өнгөрөөсөн хэрнээ сураад амжаад байдаг байсан энд яагаад ч юм бүх юм нэг дор байхад л өдөр өнгөрчихсөн байдаг. за тэгээд миний нийтлэлүүдээс намайг яаж амьдардагийг илүү харах бизээ :D

    ReplyDelete
  21. udahgui usa yavj surah gj bga, heregtei niitlel bn bayarlalaa
    tsaashid zavgui ch zav gargan bichij bgaaray, ih taalagddag shuu

    ReplyDelete
  22. goe niitlelud bichij husel temuulul toruulj bgad chin mash ih bayrlla. ta uneheer chadwarlag yma.bi say 1r kurs togssn.ene 9saras ehled TOEFL,SAT-d beldwel heze shalgaltuda ogod heze surgulda ywna gsn ug we/hugatsag ni todorhoi helj ogch tus bolooch/

    ReplyDelete