2011/10/14

Мөрөөдлийн оронд 2дахь удаагаа

Хар багаасаа шахуу л Америк гэх нэртэй юм бүхнийг гайхан сонирхож хүн бүрийн Мөрөөдлийн орон, диваажингийн орон гэх мэт ярианд чихээ нааж сонсож өссөн билээ. Тийм ч болхоороо тийм юм уу эсвэл сайн найз Тэмүгэгээ хэдэн шалгалтуудыг сайн өгөөд өргөдлөө сайн гаргаж чадвал Америкийн гэлтгүй дэлхийн шилдэг их дээд сургуулиудад сурч болдог гэхэд нь шууд л итгэж билээ. Тэгээд л бөөн юм болж болж Улсын нэлээн том ирээдүйтэй СЭЗДС-д 3-р курст байсан хэдий ч хичээлийнхээ өмнө тэрхүү шалгалтуудын/iBT, SAT/ бэлтгэлийг тавиад чадхаараа л мэрийж эхэлсэн юм. Хааяа хааяа ингэж хамаг юмаа гаргуунд нь гарган байж бэлдчихээд орж чадахгүй бол яана гэж бодхоор хоолой дээр хар юм гарч ирэх шиг л болдог байлаа. Тэгээд л худлаа ч байсан юмуу үнэн ч байсан юмуу нэг бол Мөрөөдлийн оронлуу явна эсвэл үхнэ ч гэж бодох үе байсан.



“Уучлаарай та маш хүчтэй “өрсөлдөгч” байлаа гэхдээ манай энэ жил авах хүмүүсийн дунд таны нэр байхгүй байна" гэсэн захиас унших тоолонд толгой дээрээсээ лантуугаар цохиулсан юм шиг болдог. Нэг сөрөг хариу, за яахав цаана нь дахиад 13 байгаа юм чинь гэж өөрийгөө
тайвшруулаад дараагийн захиаг уншихад бас л толгойруугаа цохиулах шиг болов. Ингэж хэдэн сарын турш гэртээ ганцаараа суугаад бараг л даяанчлан байж бэлдсэн юмаа хэдэн секундын дотор л алт эсвэл шороо болохыг харна. Аз тохиож “Таньд баяр хүргье. Таныг бид нар суралцах болсонд баяртай байна” гэсэн утгатай захиаг эцсийн мөчид өргөдөл гаргасан 14 сургуулийнхаа нэгнээс нь авав. Дэлбэрэх шахам баярласан хэдий ч “Уучлаарай гэхдээ таны санхүүгийн материал дутуу байна” хэмээн захиа үргэлжилхэд өөрийгөө хичнээн хараагаад ч бараагүй. Өөрийгөө бүрэн дайчлалгүй зарим тийм ч өндөр найдлага тавиагүй сургуулиуддаа хайнга хандасныы гор нь гарж байхгүй юу. Сандран тэвдэн гялс материалыг нь өгөөд чих тавин хүлээн суулаа. Хэрвээ тэтгэлэг өгөхгүй л бол муу сургуулиудыг нь эс тооцвол Мөрөөдлийн орны сургуулиудад сурна гэдэг бараг л боломжгүй. Жилийн 58 мянган доллар-г одоогоор монголын ихэнхи айл хараахан гаргаж чадахгүй. Зүрх дэлбэрэх шахан хүлээж байгаад ашгүй хариугаа хараад дэлбэрэх гэж байсан зүрх шууд л дэлбэрэв. Тэтгэлэг ашгүй авж чадсан байлаа!
За тэгээд ямархуу сургуульд ер нь орчив гээд жоохон судалсан чинь 2010 оны мэдээллээр бол Forbes сэтгүүлийн 12-т,  Америкийн Мэдээ сонины мөн 12-т жагсдаг нэлээн том сургуульд орох болсноо мэдэв. Яахлаараа ийм том, өргөдөл гаргасан сургуулиудын 2 эсвэл 3т жагсхаар сургуульд тэгж хайнга хандснаа одоо болтол бодоод олдоггүй юм.
Цаг нь ч ирлээ, хар багын за бараг насны мөрөөдөл болсон Мөрөөдлийн оронд Мөрөөдлийн сургуульдаа сурхаар болов. Өмнө нь нэг удаа Мөрөөдлийн оронд ирж байсан ч үхтлээ ажил хийж байгаад буцсан болохоор дурсамж тийм ч гоё биш. Гэхдээ энэ удаа бол шал өөр байлаа.
Ертөнцийн яг эсрэг талаас нь нисч бөөн юм болж очив. Замдаа хар шуурганаас болж нислэгүүд цуцлагдан Бээжинд яахаа мэдэхгүй дэмий л Хятад-г харааж нэг хонов. Хятадууд Англи хэл мэдэх нь ховор тул бүр яахаа мэдхээ болив. Ресепшн дээр нь очоод юм асуунгуут аан уун ОК гээд л зогсчино. Мэддэг хэдэн үг нь Hotel, bus, dollar юм шиг байгаан. Тэгээд яалт ч үгүй нэгэн зочид буудалруу очив. Телевизээр нь зөвхөн хятад суваг л гарах бөгөөд нэг л давчуу социализм иймэрхүү байсан байхдаа гэж бодогдох шиг болов. Маргааш нь Токио-руу нисээд, тэндээсээ Атланта хэмээх Мөрөөдлийн орны нэгэн хотод хөл тавив. Бүх л зүйл их сайхан цэлгэр уужуухан, хүн бүр бие биедээ хаалга онгойлгож өгөөд инээмсгэлцгээнэ. Гадаа нь бөгчимдөж үхэх гэж байснаа байшин дотор бол хөлдөж үхэх дөхнө. Хаа сайгүй нэгэн сонин угаалтуур шиг юм байсан нь юм үзээгүй миний хувьд гараа угаах зориулалттай юм бол яах гэж ус нь дээшээ олгойдон гардаг юм бол хэмээн бодно. Гэхдээ хэсэг ажиглан зогстол тэр нь уух ус юм байлээ л дээ. За тэгээд тоочоод байвал сонин содон юм их олон, ядаж л гараа угаачаад цаасаар арчаад хаячихдаг нь надад хайран цаас гэж бодогдоно. Олон улсын онгоцны буудал болохоор их олон хүн тэнд хонох болдог, тийм ч учраас сандал дээр хүмүүс унтаад өгөх нь энгийн үзэгдэл. Тэр жишгийг нь дагаад бас хараал идсэн Бээжинд хонох гэж буудалд мөнгөө үрснээ бодоод сандал дээр сурцтай нь аргагүй санаа зоволтгүй унтаад өгөв. Үүрээр сэрээд эцсийн зогсоол болох Middletown хотыг зорив. Онгоцны буудал дээр буугаад яахаа мэдэхгүй зогсож байгаа томоос том W үсэгтэй фулболз өмссөн нөхөр дээр очин чи Wesleyan-х уу гэтэл ашгүй олон улсын оюутнуудыг тосохоор ирсэн оюутан байв. Гэтэл онгоцны буудал дээр байсан хэдэн хятадууд бүгдээрээ манай сургуулийх болж таарахад “Энэ муу Хятадууд арай хэтэрхий олуулаа юмаа” гэж бодож билээ. Тэгээд нэг юм бөөгнөрөлдөж аваад сургуулийн зүг нэгэн микро шиг машинд суугаад явав.

Машинаас буугаад хийх бүх зүйл маш тодорхой байв. Аль хэдийн цагийн хуваарь бүх зүйлийг нь жагсаасан бяцхан ном элдэв янзын мэдээллийн цаас өгөөд өрөөний түлхүүрийг минь өгөв. Олон улсын оюутан болгон нэг Америк оюутантай нэг өрөөнд орсон бөгөөд манай өрөөний “хам” бол New York-н Brooklyn-с ирсэн Аржун Рамруп хэмээх нөхөр ирэх өдөр нь арай болоогүй байв. За тэгээд 2 3 өдрийн турш ямар ч завсаргүй шахуу хөтөлбөрүүд ар араасаа үргэлжлэв. Их сонирхолтой бөгөөд бас үр дүнтэй бие биенийг нь хооронд нь танилцуулж байв. Бүх зүйл нь маш гайхалтай. Биеийн тамирын төвд нь орж үзэхэд ийм хэдхэн оюутан ийм их юм хэрэгтэй л юм байхдаа гэж бодогдтол сайн тохижуулсан бөгөөд бүх зүйл бий. Сургуулиа үзэж сонирхож явтал бүх хөгжмийн зэмсэг бүхий өрөө, бүжгийн гайхалтай сайхан зал гээд ёстой амьдраад баймаар газар юм шиг санагдана. Хамгийн сайхан санагдсан зүйл нь “ХООЛ”. Гэтэл хичээлээ сонгох болж нөгөө Мөрөөдлийн орны хүн бүрт байдаг laptop хэрэг болж захиалсан laptop-оо хайж эхэлтэл захиалсан Sony компани болохоороо хэн нэгэн авцан гээд байдаг харин би сургуулиасаа асуутал ирээгүй гээд байв. Шууд л авсан хүнийх нь нэрийг асууж тэр нэрээр нь хайтал тийм нэртэй хэдэн зуун хүний нэр гараад ирэв. Энэ үед би Монголд бас ийм систем байвал хэрэгтэй л юм байна гэж бодов. За тэр ч яахав, дэлгэрэнгүй мэдээллийг нь авахад үнэтэй байсан учраас дэмий л сургуулиасаа дахин асууя хэмээн бодов. Гэтэл хэтэрхий сайн хөгжсөн шуудангийн системээс нь болж намайг ирэхээс өмнө миний компьютер ирцэн байж л дээ. Тэгээд надад захиа бичсэн боловч яагаад ч юм би тэрийг нь аваагүй юм байна лээ. За тэгээд “ком” оо авцан энэ захиаг бичээд сууж байна даа.

Эцэст нь хэлхэд бүх юм сайн байгаа. Хоол нь таалагдаж байгаа, өрөөндөө сайхан тухтай байгаа, одоо хичээл сонголтоо ирэх 7 хоногт дуусгах ба бас хичээл нь орох юм. Номнуудаа аваад, ажлаа олоод хийгээд эхэлчүүл өөр юу ч одоохондоо хэрэггүй юм шиг байна.

18 comments:

  1. proud of you :) take care and good luck!

    ReplyDelete
  2. yamar saihan yum be

    ReplyDelete
  3. Buh zuild ni amjilt husey :))

    ReplyDelete
  4. setgegdel bichsen humuust mash ih bayrllaa! :) blogoor dahin zochloroi, udku shine niitlelud orulna!

    ReplyDelete
  5. Яаа танийр бахархажинаа багшаа. Ийм ЛАГ гэж мэдээгүй юм байнаа ..Аймар бүжиглэнэ, Аймр сурдаг, боловсролтой гээд л... энэ ёстой сайхан ниитлэл байна аймр таалагджиина

    ReplyDelete
  6. @Anujin thank you so much.
    @Tsolmon, thank you so much, I will try my best.

    ReplyDelete
  7. Hi, Vneheer goy uym bichjee. Chamd Bayar Hvrgey.

    ReplyDelete
  8. @MG mash ih bayrllaa!
    @Bilgee jiriin mongol ailin huuhed suraltsaj bolhoor hemjeenii tetgeleg awsan gehude, huwin nutslal(privacy)-n uudnees yag tag too barimtgui uldeey, uuchlarai.

    ReplyDelete
  9. Scholarship yum bol chamd ajil hiih yamar shaardlaga baigaan?

    ReplyDelete
  10. scholarship n chinii umsuh huwtsas, barih utasnii mungu geh met zuiluudiig hamruuldaggui bolhor

    ReplyDelete
  11. gopy sonsogdoj bnaa hehe goy ymoo udguu bi ochnoo

    ReplyDelete
  12. ter sonin ugaaltuur anh nre l sonin sanagdaj bsan shuu, unshij bhad uuriin erhgui nuuren dr ineemseglel todorloo, taalagdav :)

    ReplyDelete
  13. uneheer ih taalagdlaa.tani zamaar ywh itgel toruulj ogsnd bayrlla

    ReplyDelete
  14. unexeer goy sanagdaj bn
    ushuu olon sxn niitlel bicheerei

    ReplyDelete
  15. yum l bolvol ygd zaaval хараал идсэн Бээжин, Хятад-г харааж ntr gd hytad bolon niisleliig n muulad bga ym? neeeh sonin ungu ays gargaj gene. amerik goy oron uuruu tishe yvsn ch gele busad ornii dugaarlaj haritsah hereggui bh. jhn sonin l ym. iluu orond n ochih gj bga bolhor busad n nadad hog geed bgamu lol

    ReplyDelete