2011/10/27

Wesleyan University


За өөрийнхөө сургуулийг товч танилцуулахаар шийдэв.

Wesleyan University нь 1831 онд нэг ерөнхийлөгч, нэг туслах багш, гурван професор-н хамт 48 сурагчаас жилийн 36 долларын төлбөр аван үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Америкийн ер нь хөгшин сургуулиудын нэг бөгөөд "liberal art" гэсэн тодотголтой сургууль буюу өөрөөр хэлбэл оюутандаа бүх талын мэдлэгийг өгдөг гэдгээрээ онцлог. Өнөөдөр 9 хүүхэд тутамд нэг багшыг хуваарилан ажиллаж, нийт 2837 сурагчдынхаа дунд 200 гаруй дугуйлан, оюутны клубыг санал болгож, "та орж л чадвал хүссэн төлбөрийг чинь бид даая" /need based scholarship/ гэсэн уриатайгаар ажиллаж байгаа.

2011/10/18

Америкт очиж суралцья!


Америк гэхээр л хүрэхэд хэцүү оргил шиг санагдаж тэр ч бүү хэл хамгийн шилдэг сургуулиудад нь сурна гэдэг бүр хүрэмгүй оргил шиг манайханд санагддаг. Арга ч үгүй биз томоохон сургуульд сурахын тулд жилийн 50 гаран мянган долларыг гаргаж чадах Монгол өрх ховор. Гэтэл бид тэтгэлэгтэйгээр ямар ч мөнгө ядаж л чадах хэмжээнийхээ мөнгийг гаргаад суралцах боломж бүрэн нээлттэй байна. Монголчууд бид нарт Америкийн төдийгүй дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцаж төгсөөд хамгийн багадаа жилийн 70 мянган долларын цалинтай ажил хийх ч боломж байна.

2011/10/14

Мөрөөдлийн оронд 2дахь удаагаа

Хар багаасаа шахуу л Америк гэх нэртэй юм бүхнийг гайхан сонирхож хүн бүрийн Мөрөөдлийн орон, диваажингийн орон гэх мэт ярианд чихээ нааж сонсож өссөн билээ. Тийм ч болхоороо тийм юм уу эсвэл сайн найз Тэмүгэгээ хэдэн шалгалтуудыг сайн өгөөд өргөдлөө сайн гаргаж чадвал Америкийн гэлтгүй дэлхийн шилдэг их дээд сургуулиудад сурч болдог гэхэд нь шууд л итгэж билээ. Тэгээд л бөөн юм болж болж Улсын нэлээн том ирээдүйтэй СЭЗДС-д 3-р курст байсан хэдий ч хичээлийнхээ өмнө тэрхүү шалгалтуудын/iBT, SAT/ бэлтгэлийг тавиад чадхаараа л мэрийж эхэлсэн юм. Хааяа хааяа ингэж хамаг юмаа гаргуунд нь гарган байж бэлдчихээд орж чадахгүй бол яана гэж бодхоор хоолой дээр хар юм гарч ирэх шиг л болдог байлаа. Тэгээд л худлаа ч байсан юмуу үнэн ч байсан юмуу нэг бол Мөрөөдлийн оронлуу явна эсвэл үхнэ ч гэж бодох үе байсан.