2012/03/10

Америк Дахь Монгол Оюутны Холбоо


   Анх би сургуулиасаа хариу авчихаад гайхаж байсан зүйлүүдийн маань нэг нь тэнд ер нь Монгол оюутнуудын холбоо гэж байдаг болов уу? гэж бодож билээ. Харин одоо байдаг болсонд их баяртай байгаа. За тэгээд Америк Дахь Монгол Оюутны Холбоо буюу АМОХ-оо танилцуулахаар шийдлээ. (Association of Mongolian Students in America - AMSA) 

   АМОХ нь удирдах зөвлөлийн 7 хүний санаачлагаар 2011 оны 11 сард үүсгэн байгуулагдаж, одоогийн байдлаар бусад 120 гаруй нөхдийн хамтаар өөрсдийнхөө санаа бодлыг хуваалцах, хэрэгтэй мэдээллүүдээ хоорондоо солилцох, гишүүдийн нэгдсэн сүлжээг үүсгэх, чуулга уулзалтууд болон бусад олон төрлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар байгуулагдсан төрийн бус байгууллага юм.