2012/10/15

Энгийн нэг нийтлэл


Хэсэг хугацаанд ерөөсөө нийтлэл оруулаагүй болохоор энэ удаад хэд хэдэн юмыг хамж хумаад хийчье гэж бодлоо. Энэ зуны амралтаар Монголд үүрээр 5 цагийн үед очоод гэртээ харьж хэдэн цаг унтчихаад шууд босоод ажил амжуулах санаатай гарсан санагдаж байна. Эхний өдөр л завгүй эхэлсэн зуны “АМРАЛТ” бас л цаашаа завгүй үргэлжилсэн.
Ирсний маргааш нь ээж аав хоёр намайг “АМРААНА” бас хурганы засаа идүүлнэ гээд шууд Архангай аваад явчихдаг байгаа хэхэ. Тэгээд яахав Архангайд очиж нэг хоног “АМАРЧИХААД” буцаж ирээд BUOP-н ажилд шуурхайлан орсон. Түүний хажуугаар Тэнгэр санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалтын салбар дээр нь дадлагаа эхлүүлсэн. Ер нь зуны цагийн хуваарь бол өглөө 9-с орой 6 хүртэл Тэнгэр дээр, харин 6:45-8:15 хүртэл BUOP дээр харин орой нь зарим тохиолдолд найзуудтайгаа уулзаж өнгөрөөх шив дээ. Зуны эцэст харин нэг юм хөдөө долоо хоног очиж жоохон малтай ноцолдож саам уусан, тэр л харин ёстой зуны амралт байсан байх хэхэ. /Тэр долоо хоногийн талаар дараа дэлгэрэнгүй бичнээ./ Гэхдээ эргээд хараад байхад хүнийг суртай зүйрлүүлж болох юм шиг. Сурыг элдэх тусам зөөлрөөд мөн ачаа даах чадвар нь нэмэгддэг. Харин элдэлгүй орхичих юм бол хатаж хорчийгоод ачаа даах нь бүү хэл юм баглаж ч болохгүй болдог. Тиймээс аль болох өөрийгөө сайн “элдээд” байх хэрэгтэй. Харин түүний дараа сайн элдэгдсэн сурыг бусад хүмүүс хэрэглэж байж л сая жинхэнэ утгаараа “сайн сур” болно. Юу гэх гээд байна гэхээр чи мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж, бусад хүмүүст чи хэрэгтэй байгаа цагт энэ хорвоод жинхэнэ утгаараа “мөрөө” үлдээж байгаа хэрэг гэдэгт би итгэдэг.
Ер нь би блогийнхоо нийтлэлүүдийг аль болох энгийн, хөгжилтэй мөн сурсан зүйлийнхээ зах зухаас нь энгийн маягаар хуваалцахыг хичээдэг. Бас давхар далимд нь тэмдэглэл хөтлөөд авчдаг гэх үү дээ, учир нь тэмдэглэл хөтлөнө гэдэг хэд хэдэн давуу талтай гэдэг юм билээ. Дор хаяж л хүн гэдэг чинь энэ хорвоод хэдэн мянган жилийн тэртээгээс л хадан дээр боловч амьдарч байсан түүхээ үлдээхийг хичээсээр ирсэн. Хорвоод ирсэн нь мэдэгдэхгүй, явсан нь мэдэгдэхгүй өнгөрвөл хичнээн харамсалтай билээ дээ, гэхдээ мэдээж мөрөө үлдээж байна гээд ой мод огтлоод ханан дээр юм сараачаад байх нь хайшаа юм.  

За ингээд ямар ч байсан намрын амралтаа дуусахаас өмнө нэгэн нийтлэлийг ийнхүү орууллаа. Дараа илүү нийтлэлүүд оруулж сонин хачинаасаа хуваалцана аа, завгүй байгаа гэж шалтаг тоочоод яахав тэрийгээ тулбал бүх л хүмүүс завгүй байдаг хорвоо хойно.

PS: Нийтлэлд маань алдаа байгаа бол уучилж соёрхоорой. Мөн сэтгэгдэл олон байх тусам нийтлэл бичих урам ордышдээ J

6 comments:

  1. zaaa tanid amjilt husey. sursan medsenee bidentei huvaaltsaj bdagt chin mash ih bayrladag shuu.(baingiin unshigch) surguulia togsoj ireed ene niigmiin bolohguu butehguig oorchlohod jintei huvi nemree oruulah hun gj boddog shuu.uunees gadna naanaa bgaa gadaad oyutanuudiin handlaga gehiimuu, aj baidaliinhaa talaar iluu delegrengui bichnuuu gj husch bna.

    ReplyDelete
  2. Их зөв бодолтой. Одоогийн нийгэмд яг хэрэгтэй хүн гэж таныг боддог шүү. Талын Монголын хүү ямар байдгийг харуулж сайн сураад Монголдоо ирээд ихийг бүтээгээрэй.

    ReplyDelete
  3. Amjilt oshoo ih ulam sonirholtoi niitlel hiigerei :)

    ReplyDelete
  4. Goe boljee :) Neeree odoo hicheel n her bga? tged bas Suhbatiin neg uduriig unshmaar bn hhe.

    ReplyDelete
  5. Niitlelees uneheer unenii uner unertej bnaa. Amjilt husie

    ReplyDelete
  6. таны нийтлэлийг унших тусам улам их урам ордог шүү...

    Амжилт

    ReplyDelete