2012/05/31

Америкийн шилдэг их дээд сургуулиуд Монгол оюутнуудыг авч эхэллээ!


800 жилийн тэртээ Монгол морьны туурайн мөр үлдээгүй газар тун багахан байсан бол өдгөө харин Монгол хүмүүсийн оюуны мэлмий хараахан хүрч амжаагүй дэлхийн шилдэг сургуулиудын тоо асар их байсаар байгаа нь нууц биш юм. Тухайлбал бидний их л өрөвдөнгүй ярьдаг Африкийн орнуудаас Америкийн шилдэг их дээд сургуулиудад суралцах оюутны тоо Монгол оюутны тооноос хэд дахин их байдаг гэдэг бараг л хилсдэхгүй хэрэг.


Гэвч сүүлийн жилүүдэд Монгол оюутнуудад Америкийн болон дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах боломж бололцоо асар ихээр нэмэгдэж байгаа билээ. Тухайлбал  2007 онд Харвардын их сургуулийн баклаврын зэрэгт хамгийн анхны Монгол оюутан тэнцэж байсан бол энэ жил Харвардад хоёр ч Монгол оюутан эрдмийн аянд мордохоор зэхэж байна. Мөн түүнчлэн сүүлийн ганц нэгхэн жилд Америкийн бусад олон шилдэг их дээд сургуулиудад Монгол хэмээх нэрийг анх дуурсгаснаар харьцангуй олон оюутнууд маань суралцахаар явж байгаа билээ. Эдгээр шилдэг сургуулиудад цөөхүүлээ боловч амжилттай суралцаж байгаа Монгол оюутнууд маань нэгдэн өнгөрсөн онд “Америк дахь Монгол Оюутны Холбоог” (АМОХ) Л.Сүхбат (Wesleyan University), Л.Анударь (Columbia University), У.Билгүүн (Harvard University), Т.Зоригоо (Harvard University), М.Буяннэмэх (Mount Holyoke College), Э.Тэмүгэ (MIT), О.Өлзийбаяр (MIT) гэсэн удирдах зөвлөлийн долоон гишүүдтэйгээр байгуулж одоогийн байдлаар 60 гаруй бусад Монгол оюутнуудыгаа нэгтгээд байгаа юм. АМОХ нь эхний үйл ажиллагаагаа 2012 оны өвөл Монголын ерөнхий боловсролын 11 сургуулиуд дээр “Америкт хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцах болон Монгол залуус бидний давуу талууд” гэсэн сэдвүүдээр илтгэл тавин эхлүүлсэн бол одоо энэ зун Америкт суралцах хүсэлтэй хүн бүрт зориулан “Америкт Оюуны Хүчээрээ Суралцацгаая” уриан дор нэг өдрийн үнэ төлбөргүй мэдээ мэдээлэл бүхий томоохон уулзалт өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд Америкийн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжууд болон бусад сэдвүүдээр асуулт хариулт бүхий илтгэлүүд тавигдах аж. Мөн түүнчлэн Монгол оюутнуудын суралцаж эхэлсэн шилдэг их дээд сургуулиудын танилцуулгуудыг тус сургуульд суралцаж буй тухайн Монгол оюутан өөрөө хүргэх бөгөөд тус оюутнуудтай уулзаж ярилцах ховорхон боломж тохиож буй юм. Эцэст нь хэлэхэд тус өдөрлөг нь 6 сарын 16нд МУИС-н хичээлийн II байрны А заланд 14:00 – 17:30 цагийн хооронд болох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Утас:                           11-327733, 99084989, 95862888
Цахим хуудсууд:       www.amsa.mn

4 comments:

  1. Магистарт сурах сонирхолтой хүн очиж болох уу?

    ReplyDelete
  2. @Мөнхжин ерөнхийдөө 4 жилийн баклаварт суралцахад зориулагдсан мэдээллүүд байгаа гэхдээ Холбооны магистрт сурдаг гишүүд байж магадгүй тул ирээд сонирхсон зүйлээ асууж болох байхаа

    ReplyDelete
  3. yooo mundag yumaaa bi hezee neg iim lag surguulid orj muu eejiinhee elgiig devteeh yum boldoo???? ydaj bhad angli heldee dongoj advenced... yaaah veee???
    tand amjilt husiii ta chadnaaa mongoliiin hund surtaliig arilganaaaa itgej bna

    ReplyDelete