2012/03/10

Америк Дахь Монгол Оюутны Холбоо


   Анх би сургуулиасаа хариу авчихаад гайхаж байсан зүйлүүдийн маань нэг нь тэнд ер нь Монгол оюутнуудын холбоо гэж байдаг болов уу? гэж бодож билээ. Харин одоо байдаг болсонд их баяртай байгаа. За тэгээд Америк Дахь Монгол Оюутны Холбоо буюу АМОХ-оо танилцуулахаар шийдлээ. (Association of Mongolian Students in America - AMSA) 

   АМОХ нь удирдах зөвлөлийн 7 хүний санаачлагаар 2011 оны 11 сард үүсгэн байгуулагдаж, одоогийн байдлаар бусад 120 гаруй нөхдийн хамтаар өөрсдийнхөө санаа бодлыг хуваалцах, хэрэгтэй мэдээллүүдээ хоорондоо солилцох, гишүүдийн нэгдсэн сүлжээг үүсгэх, чуулга уулзалтууд болон бусад олон төрлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар байгуулагдсан төрийн бус байгууллага юм.


   Ер нь хараад байхад сүүлийн хэдхэн жилийн дотор улс орон маань гэлтгүй оюутан сурагчид бид хүртэл их хурдацтай өсөж байгаа нь ажиглагдаж байгаа. Нэг үеэ бодвол мэдээлэл гэгч зүйлийг бид асар хурдан хугацаанд, зарим тохиолдолд “ҮНЭГҮЙ”-ээр хүртэл авч ашиглаж байгаа. Зарим хүмүүс 21-р зууныг “мэдээллийн дайны зуун” байх болно ч гэж дүгнээд эхэлсэн. Тэгэхлээр үүнийгээ дагаад “БОЛОМЖ” гэдэг зүйл бас их өргөн цар хүрээг хамарч эхэлж байна. Монголд тэгэх ч боломж алга ингэх ч боломж алга гэж биднийг хоорондоо хэрэлдэж суух хооронд аль хэдийн дэлхий маань өөрөө асар хурдацтай хөгжөөд, өнөөх “БОЛОМЖ” гэдэг зүйл маань бидний хаалгыг тогшоод эхэлчихсэн. Харин энэхүү асар хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийтэй бид хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Энэ ч үүднээсээ өөрсдийн хүрээнд олж авсан мэдлэг туршлагаа бусад Монгол оюутнуудтайгаа хуваалцаж, бие биендээ туслаж бас Монгол орноо хөгжүүлэхэд өөрсдийн чадах хувь нэмрээ оруулах зорилготойгоор энэхүү холбоо маань байгуулагдаж байгаа юм.

   Яг одоогийн байдлаар Америкт бакалавр, мастер, докторын чиглэлээр сурч буй 120 гишүүнтэй байгаа бөгөөд хамгийн сүүлд 2012 оны 1 сард Улаанбаатарын ерөнхий боловсролын 10 дунд сургуулиуд дээр нийт 750 орчим сурагчдийг хамарсан илтгэлийг Сүхбат(Wesleyan), Зоригоо(Harvard), Энхтөр(University of Virginia) нар уншсан билээ. Уг илтгэлийн гол зорилго нь АМОХ-г таниулах болон Америкт хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцах талаар мэдээлэл өгөх байв. Илтгэл маань ч их амжилттай болсонд баяртай байгаа. Харин одоо 2012 оны 6-7 сард Best University Opportunity Program(BUOP) буюу Америкт хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцах талаар SAT, TOEFL, course for application гэсэн чиглэлийн нийтдээ 11 төрлийн ангийг Best сургалтын төвтэй хамтран хичээллүүлэхээр төлөвлөөд байна. (энэхүү хичээл нь их олон төрлийн мэдээллийг багцалж байгаа бөгөөд Монголдоо анхны хичээлүүдийн нэг гэж бодож байна) Үүний дараагаар нийт гишүүдийн албан ёсны анхдугаар чуулга уулзалтыг хийхээр төлөвлөж байгаа. Дашрамд нь холбооны гишүүдийг хамарсан жижиг хэмжээний албан бус уулзалтуудыг хавар болон зун хийхээр товлож байна.

   Хэрвээ та Америкт сурдаг бол холбоонд элсэх өргөдлөө энэхүү хаягаар ирүүлээрэй. Харин яг одоо Монголд үүнийг уншиж байгаа бол Америкт ирж суралцаарай, сурах сурахдаа хамгийн шилдэг их дээд сургуульд нь суралцаасай гэж хүсье. Тэгээд бидэнтэй нэгдээрэй. J

PS: Мэдээллийг бусадтай хуваалцсан цагт сая үнэд хүрдэг гэдэг шүү дээ. Тэгэхлээр энэхүү мэдээг ч бас та бусадтай хуваалцаарай.

BUOP-н талаархи мэдээллийг энд мэйл хаягаа үлдээгээд аваарай.
Холбооны талаархи мэдээллийг энд-с болон facebook-с ч авсан болно.

9 comments:

  1. asuuh um bnaa bi odoonoos sat toefldoo beldeed ali aliniin gaigui ogloo ghed hezee USA yvj surah bolomjtoi ve buh burduuleh material etrin bugdiin belen bolgocon bhad hamgiin ertde hze yvah bolomjtoi ve terig hleed ogooch

    ReplyDelete
  2. холбоонд Өргөдөл явуулах тавилантай байлгүйдээ :). Тун удахгүй гэж найдъя

    ReplyDelete
  3. @anonymous 2013 onii namrin urgudliig 2012 onii 12.31s yer n umnu awaad duschihdag ghde zarim suruud 2.15 hurtel awdag ther chi 13 oni namar yawna l gj beldene gsn ug
    @chupschin hehe za tegeerei amjilt husey

    ReplyDelete
  4. HI. Ta tetgelegeer yawsan uu? Herwee tm bol Wesleyan university her ih tetgeleg olgodog we?

    ReplyDelete
  5. тэгсэн. Wesleyan "need based" тэтгэлэг олгодог буюу чиний төлж чадах хэмжээнээс бусдыг нь тэтгэлгээр өгдөг гэсэн үг.

    ReplyDelete
  6. zaluuchuud shn yum hiij bn shuu ! amjilt husii ! tr iltgeliin video ntr bga boluu ? uzmeer bhiin ... ooroo her udaan toefl SAT d beldeg bsan be ? yamar argaar ? TNX

    ReplyDelete
  7. ohhh i found it kkk

    ReplyDelete
  8. we want new posts!!! yes, yes we do.

    ReplyDelete
  9. @anonymous I apologize for being lazy but once I get done with my finals, I will post as soon as possible. Thanks for your support :D

    ReplyDelete