2012/02/04

Төрсөн өдөр


За ингээд 21 насны босгыг алхдым байж... 21 гэхээр хамгийн түрүүнд тархинд юу бууж байна? (Хэхэ) Жоохон бодоод үзэхлээр их олон бүр хязгааргүй олон зүйл бодогдож эхэллээ.  Тэгээд цаасан дээр буулгахаар шийдсэн нь...

“Харамсалтай л байна даа...” Энэ үг тархинд их хүчтэй орж ирсэн. Яагаад гэхлээр жоохон байхад 21 настай ах эгч нарыг хараад дотроо уулга алдаж их л том хүмүүс шиг санагдаад хурдхан ийм том болох юмсан, тэгээд гоё машин унаад ажил хийгээд цалин аваад гээд л их л сайхан зүйлүүдийг мөрөөддөг байж билээ. Цаг хугацаа явах тусам 21 настайдаа ямар болсон байх бол гэдэг бодол минь улам бүр л томроод байдаг байсансан. Гэтэл өнөөдөр тэр насан дээрээ ирчихсэн хэрнээ хийж бүтээсэн юмгүй сууж байгаагаа бодоод их харамсах ч шиг. Нэг үгээр мөрөөддөг байсан мөрөөдөл маань бүтээгүй байна шүү дээ. Төгсөх ангийн оюутан гээд л энд тэнд ажил хийгээд юм бүтээгээд явж байх ёстой байсан хүн дөнгөж нэгдүгээр курсын оюутан гээд ширээний ард шигдээд сууж байх гэж... Хараад байхад ихэнхи алдартай хүмүүс ид 20 насны үе дээрээ гол ажлуудаа амжуулсан байх шиг... Одоо хүн бүхний мэддэг болсон алдарт Facebook-н үүсгэн байгуулагч Mark Zuckerberg надаас нэг насаар ДҮҮ байхдаа над шиг ингээд компьютернийхээ ард суугаад Facebook-г эхлүүлж байсан байх юм. Гэтэл би фэйсбүүкийг биш өөрийнхөө мияаг гайхсан нийтлэл бичээд сууж байх гэж, хаха. Шүтэн биширдэг Tupac Shakur маань 22 настайдаа аль хэдийн хоёр дахь цомгоо гаргаж дэлхийн нийтийг доргиож эхэлсэн байх юм. Алдарт дуучин Chris Brown дөнгөж 16 насандаа дэлхийг доргиосон Run It дуугаа гаргаж байсан, Albert Einstein 26 насандаа Харьцангуйн Онолыг нээж байсан гээд дурдаад байвал барахгүй. Үүнээс харахад амьдралынхаа чухал зүйлийг энэ насан дээрээ л хийдэг эсвэл дор хаяж уг үндсийг нь тавьдаг байх нь. Гэтэл одоохондоо тийм айхтар уг үндсийг нь тавиад эхлүүлчихсэн юмгүй сууж байгаагаа бодохоор өөртөө уур ч хүрэх шиг...
За тэгээд яахав бас өөдрөг үзэлтэй хүн болохоороо сэтгэлээр унахын оронд төрсөн өдрийн бэлэг гээд өөртөө жоохон урам өгөхийг зорив хаха, (аргаа ядсан хүний ажил) бас саяхан багшийнхаа өдрийн тэмдэглэл хөтөлж байгааг хараад өдрийн тэмдэглэл хөтлье гэж 2 3 жил бодож явж байгаагаа гэнэт санав. Тэгээд өдрийн тэмдэглэл хөтлөх чадваргүй хүн нийлүүлээд л нэг нийтлэлээ бичээд одоохондоо явж байхаас дөө гэж бодов.

Зиак, АЗТАЙ ХҮН гээд эхлээд өөрийгөө нэрлэчье. Яасан гэсэн чинь хангайн бөх говийн дуучин бүсгүй хоёрын дундаас гарсан МОНГОЛ хүн гэдгээрээ азтайм байна. Морин дэлэн дээр хийсч нартай уралдан адуугаа хураахад өглөөний чийглэг агаар ямар үнэртэйг мэддэг азтай хүн юм байна. Ондил ухаж чулуугаар тоглож, ус зөөж тэрэг түрж, гараа цэврүүттэл эмнэг морьны цоровноос татаж, бөгсөө холгож хурдан морь унаж өссөн гэдгээ санаад их урам оров. Бас хажуугаар нь их хотын амьдрал дунд автусанд үхтлээ чихэлдээд сургууль дээрээ очоод СЕГА, МАРИО тоглоомыг өдөр шөнөгүй нүдэж өссөнсөн. Эрэгтэй л хүүхэд юм болохоороо гэмгүйхэн зодож бас зодуулж янз янзын л юм үзэж өсөж дээ. Ингэж бага насаа өнгрөөгөөд байтал гэнэтхэн Монголд гудамны гэх тодотголтой хип хоп гэдэг зүйлд зүрхээ алдаж ямар ч л байсан 2 3 жил хүн болгонд шахуу адлуулан байж өргөн өмд, саравчтай малгайтай явсан даа хөөрхий. Худлаа хэлбэрдээд байлтай нь биш нэг ч гэсэн зүйлийг нь сурья гэж оролдосны эцэст барууны цэвэр орчин үеийн хип хоп бүжгийг бас Монголд оруулж ирэх гээд бөөн л юм болсонсон. Яахав тэгээд сураагүй юм биш бас галзуу солиотой гар хөл нь өтцөн гээд зөндөө л дуудуулсан, хэхэ. Эцэст нь нэг юм одоо хүүхдүүд ядаж л галзуу гэж хэлхээргүй болж байх шиг байна. За тэгээд Монголдоо сурч байтал нэг л явцуу уйтгартай, сураад байгаа юм байхгүй ч юм шиг санагдаад ирэв. Тэр үед найз Тэмүгэ маань их тус болсны хүчинд USA-д сурна гэдэг том зорилго өөртөө тавиад бас араас нь гүйж эхлэв. Тэгээд ёстой л нээрээ кинон дээрээс л хардаг байсан өндөр өндөр байшингууд дундуур алхалж, алдарт хип хоп хөгжмийн эх газар болсон Брүүклин гудамжинд 14 хоног амьдарч дахиад өөрийгөө азтай гэдгийг мэдрээд авав. Хэдийгээр хийх ёстой зүйлийнхээ нэг хувийг ч хийгээгүй 21 насныхаа босгыг алхаж байгаа ч өнгөрснөөсөө урам авахыг хичээв. Гэр хороололд амьдрах ямар хэцүүг мэддэг болохоороо бас Монгол орон минь ямар сайхныг ч гэсэн мэддэг болохоороо өөрийнхөө ямар их зүйл хийх ёстойг ухамсарладаг. Хэдийгээр өнөөдөр хүн болгоны хүсэл болсон Мөрөөдлийн оронд амьдарч бас дээрээс нь хамгийн шилдэг сургуулиудын нэгэнд нь сурч байгаа ч гэсэн өнгөрсөн 21 жил маань намайг ямар их зүйл хийх ёстойг сануулж байдаг. Нэг үгээр би их АЗТАЙ ХҮН... (намайг төрүүлж өсгөсөн ЭЭЖ ААВ-даа баярлалаа)

20 comments:

  1. Za erhem zohiolchod tursun udriin mend hvrgeed nom bicherei gej erooy hehe

    ReplyDelete
  2. Гэр хороололд амьдрах ямар хэцүүг мэддэг болохоороо бас Монгол орон минь ямар сайхныг ч гэсэн мэддэг болохоороо өөрийнхөө ямар их зүйл хийх ёстойг ухамсарладаг.-wow ene heseg uneheer uneheer ih taalagdlaa. suhee chi uneheer uhaantai zaluu bn shuu. sain saihniig husii.

    ReplyDelete
  3. mundag yumaa. Tanii niitleluudees tseneglegddeg olon humuus bdag gedegt itgeltei bn.KEEP WRITING AND KEEP SHINING :) bas Tursun udriin gal haluun mendiig chin setgelees hurgey!

    ReplyDelete
  4. Guuskatai sanal neg bna! 20 nasnii bosgiig iim untsuguus hardag olon zaluuchuud bgasai gej husej bna.

    ReplyDelete
  5. гоё нийтлэл байна

    ReplyDelete
  6. Amjilt husie, uneheer ih taalagdlaa...
    Bas ch ih l yum amjuulj yvaa yum bn gedegiig chni helehed taatai bn.

    ReplyDelete
  7. Yeeee chi odo club orj boliishdee party hard study harder !!!

    ReplyDelete
  8. Jil bur ingej dugnej uzeerei. Ih sonin baidag yum ... Za yalanguya ger bultei, huuhedtei bolsoniihoo daraa 21 hurch bsan uyee bodohod bur sonin, more like funny :)))

    ReplyDelete
  9. za bugded n bayrllaa. tgnee :) harin temdeglel uug n hutulbul buur heregtei ym gsn danch dairy hutulj chadku l yawad bn da hehe

    ReplyDelete
  10. ih goy blog goy niitleldud bna bi eniig unshihguu haaguur u hiij bsim boloo gdgte odoo uneheer haramsaj gutarj bna :((( bi bas americad surahig husej bla haanas ymr medeelel ymr juramaar yj yvah etrig mdehgui yaaha medku 2 jil end surchla odoo negent 2jil end surcana um chin guriigedd surii usa ugin yvj chadkuges hoish gj bdoj yvtal gum shig bna bolomj bgam shig bn ghde 2jil end aldcan gheer l :( ymrtaich chmd mash ih bayarlaa

    ReplyDelete
    Replies
    1. end sursan 2 jilee aldsan gej bitgii bodooroi, yamartai ch zugeer suusan bish zulgej suusan bnshude. gelee ch tend ochood "hugshin" haragdana geh bish, hijeel nasnii ah egch nar hurtel mur zeregtsed uurgevch uured dugui unaad hicheeld suuj baidag gazar.. husel zorilgo baihad hiih arga n oldoj l taaraa gedeg ug baidag daa :)

      Delete
  11. Saihan niitlel bna, bi end jil aldtsan ochood angiinhnaasaa hugshin bh bhda yana gj sanaa zovj blaa ghdee gaigu yum shg bn. hussen zorilgodoo hureerey gj erooe!

    ReplyDelete
  12. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  13. uuniig unshaad bi ch bas uuriiguu ymar ih hotsrogdoj yavaagaa mederch bn. gehde ih goy ym amjilt ^^

    ReplyDelete
  14. ih taalagdlaa. bi odoo 20 hurj bgaa.., hedhen jiliin umnu l hurdan tom bolood ingeed ingeed gd l tuluvludug bsan. odoo ene toog heleheesee ch aigaad baih shig :P tegehdee ta AZTAI HUN yum :) amjilt

    ReplyDelete
  15. amidrald heterhii yaraad heterhii shunaltaad yahav. Humuus muruudultei muruudul n utga uchirtai bsan tsagt bugd l aztai gedegt bi itgedeg.

    ReplyDelete
  16. Amerkt surah ntr ged olon bolomjuudiig sonsoj medsenees hoish zugeer suuj l bolohgui gesen bodol buur tolgoinoos garahaa baisan. Tegsen ch heterhii panic bdaltai bgad bhar heterhii ireeduiger amidraad heterhii busdad tsag gargahaas haramladag bolood bhaar suuld n ih haramsmaar yum. Hichneen ihiig hiih ystoi bsan ch we gotta live in the present to feel the happiness of life gej bi boddog uuriinhuu saikhan dursamjuudaa bitgii hereggui unguruusun tsag yum shig bodooroo.

    ReplyDelete
  17. Taniar ulam bur baharhaj , bs joohn ataarhj bn shu ^.^ . Iim zaluu baij ooriigoo ingej golj bgag jini unshaad ulam bur ondort hurne gsn bodol torloo . Ta jadnaa :))) . Ghde tanid ataarhj bga olon myangan hun ter dotroo olon myangan Mongol hun bga shu ^.^ . Ta bl Mongol hun yamar chadvarlag ve gedgiig haruulj chadsn humuusiin 1 yaaltjgu mon ! Oorooroo baharhah heregtei ^^ .
    Ta ih uhaantai hujn shig sanagdlaa ^^. Hun buhnii morooddg bolhoos biyluulj jaddaggu ter moroodol AMERIKT surj bn uugeere baharhaarai ^^ .

    ReplyDelete
  18. Bi odoo muis edin zasgin surguulin 1r kurseldee. amerikt surh husel ter dundaa delhin number one ih surguulid surh husel mash ih bdg. hodoo orn nutgaas irsen bolhoor harmsh ym n baharhh ymnasa ih bhin. tsag hugatsag aldachlaa, uyinhneesee hotsorjlo, delhiigees hotsorjloo geed l harmsh ym daanch ih ym. Gehdee tanii blog deerh niitleluudig unshaad mash ih uram awlaa. Tgd oortoo iim zorilgo tawisin. 2013 oni 06 sarin 1 es ehleed SAT, TOEFL -d bie daaj beldeed 11,12 sard shalgaltaa ogn. Dara jilin namar gehd minii bie ANU in shildg surguulid surltsj bh boln gj. Ezen hijeewl zaya hijeene , Uzeel aldi. gesn bodl bgaj aids ih bn. Jisheelbl shalgaltndaa hangalttai onoo awj jadlgu butelguited mongoldoo surhaar boljwl ih surguulinhaa hijeelees hotsrtsn bh wii gj aij bhin. Ene bugdd min zowlgoo ogj tusalna uu ah egch naraa.

    ReplyDelete