2012/01/27

Дөрвөн долоо хоногт юу хийсэн бэ?


За ингээд -38 хэмийн Монголын хүйтнээс бороо асгарсан Wesleyan University-дээ эргэж ирээд хичээлийнхээ эхний өдрийн дараахан энэхүү нийтлэлийг бичиж байна. Эдийн засгийн ухааны хичээл дээр оронгуут багш шууд хэн гэдгээ таниулж би бол MEAN and standard deviation гэж хэрхэн хатуу самар болох оо таниулав. Тэхээр унтах ч завгүй болохоосоо өмнө ядаж нэг нийтлэл блогтоо оруулахыг зорив.


Олон улсын Инчеон онгоцны буудал дээр Монголруу нисэх Миатынхаа онгоцыг хүлээн сандал дээр сууж байтал нэгэн хүн ирээд чи Монгол уу гэж Англиар асуулаа. Мэдээж тийм гэж хариулаад хэсэг ярилцасны эцэст тэр хүн нь 1995-2000 оны хооронд IMF-н Монгол дахь албан төлөөлөгч байсан бөгөөд Монгол банкны маань бүртгэлийн системийг тэр аяар нь зассан хүн болохыг олж мэдэв. Надад онгоцны буудал дээрхи шүршүүрийг зааж өгөөд нэг аяга кофегоор дайлаад онгоцоо хүлээн 2 3 цаг шахуу элдвийг ярилцан суув. Надад ч олон үнэтэй зөвлөгөө өгч байсны дундаас их таалагдсан нь газар хагалж буй тариачны түүх байв. (энэ өөр түүх учир ярилгүй орхье) Тэгээд би Америк дахь Монгол Оюутны Холбоогоо болон өөрийнхөө талаар нэгд нэгэнгүй ярьж өгтөл надад туслах хүсэлтэй байгаагаа хэлэхэд дотроо баярлаж үхэх дөхөв. За тэгээд нисэх хугацаа ч болж түүний нэрийн хуудсыг авч онгоцондоо сууснаар бидний уулзалт өндөрлөв. Тэрээр энэ удаа Монголруу сайн дураараа Тэнгэр санхүүгийн групп-д зөвлөх хийхээр очиж байгаа ажээ.

12 сарын 28-ны өдөр яс тачигнуулсан, хоолоо хорсгосон Ул(т)аанбаатартаа буув. Сиймхий ч гэсэн гэр минь гэгчээр хэдэнтээ муулдаг ч гэсэн хэрэндээ хайрладаг нутаг минь болохоор их л сайхан байв. Шинэ жил гээд хоёр гурав хоног нүд ирмэхийн зуур л өнгөрч орхив. За тэгээд жинхэнэ ажил 1 сарын 1-ний өдрөөс эхлэх нь тэр. Холбооны маань удирдах зөвлөлийн гишүүн Зоригоо маань надаас түрүүлж ирээд арван жилийн сургуулиуд дээр тавих илтгэлийн хуваарийг ерөнхийд нь гаргасан байсан учир их ажил амжуулсан байв. Тэгээд тэдгээр сургуулиуд дээр би өөрөө хэдэн сургуулиудыг нэмснээр эцсийн жагсаалтаа гарав:

  • -        Хобби сургууль /40 хүүхэд лекцэнд суув/
  • -        Орчлон /30 хүүхэд/
  • -        Эрэл /40 хүүхэд/
  • -        Сант /120 хүүхэд/
  • -        Олонлог /50 хүүхэд/
  • -        11-р сургууль /40 хүүхэд/
  • -        Улаанбаатарын Олон Улсын сургууль /40 хүүхэд/
  • -        1-р сургууль /80 хүүхэд/
  • -        Шинэ Монгол сургууль /300 хүүхэд/
  • -        Улаанбаатарын Америк сургууль /15 хүүхэд/
Эдгээр сургуулиудын нийт 750 орчим хүүхдүүдэд АМОХ-н талаар, Америкт хэрхэн амжилттай суралцах талаар, Зуны Америкт суралцахад зориулсан BUOP сургалт хөтөлбөрийн талаар, (жич: Энэхүү хөтөлбөрийн хүрээнд TOEFL, SAT, Course for application зэрэг 11 төрлийн хичээлүүд заагдах бөгөөд их үр өгөөжтэй Монголын анхны цогц сургалт хөтөлбөрүүдийн нэг юм.) Harvard, Wesleyan, University of Virginia сургуулиудын танилцуулгуудыг хүргэв. Мэдээж дарвиж дэрвэсэн арван жилийн хүүхдүүд учир илтгэл эхэлхийн өмнө үймүүлж байсан хүүхдүүд илтгэлийг дундаа ороод ирэхэд бүгд чих тавин сонсож байсан нь их урамтай. 

За тэгээд илтгэлээ тавихын хажуугаар холбооныхоо ажлыг амжуулж улсын бүртгэлтэй болгох үүрэгт ажилтай байв. Тэгээд холбооныхоо нэрийг авдаг баатар улсын бүртгэл дээр очоод нэр өгдөг ажилтантай ийм яриа өрнүүлэв.

  • -        Сайн байна уу, за би Америк дахь Монгол Оюутны Холбоо гэсэн нэр авах гэсэн юмаа.
  • -        Тийм утгатай нэр байгаа учраас утга давхардсан байна.
  • -        За тэгвэл, Америкийн зүүн эргийн оюутны холбоо гэж авья?
  • -        Болохгүй ээ, холбоонууд газарзүйн байрлалаараа ялгагддаггүй юм.
  • -        Юу гэсэн үг вэ? Монголын Оюутны Холбоо гэж байдаг тэгээд Архангай аймгийн оюутны холбоо гэж бас байдаг биздээ?
  • -        Тэр чинь болно. Чи болохоор Америкийн холбоо гэж яриад байгаа биздээ?
  • -        Харин тийм, аймгийн оюутны холбоо гэж газарзүйгээр хувааж байгаатай адил Америк чинь харин баруун эрэг зүүн эрэг гэж хуваагддаг байхгүй юу.
  • -        Болохгүй гээд байна шдээ. Тэгээд ч би наад Америкт чинь очиж үзээгүй.
  • -        Гүэ эгчээ энд таныг Америкт очсон үгүй гээгүй байна шдээ, зүгээр би Монголд нээх баруун эрэг зүүн эрэг гэж байхгүй харин аймаг гэж ярьдаг. Америкт харин ерөнхийд нь бас баруун эрэг зүүн эрэг гэж хуваагдаж ярьдаг юмаа.
  • -        Болохгүй ээ чи яасан юм ойлгодоггүй хүүхэд вэ?
  • -        Хэхэ гүй харин та яасан юм ойлгодоггүй юм бэ?
  • -        Юу яриад байгаан заза гар, ард чинь хүмүүс байна. Наадах чинь болохгүй. Өөр нэр бодож ол. За дараагийн хүн ороорой!
Шууд хэлэхэд энэ хүмүүс бол гайгүй нэрнүүдийг өөрсдөө мөнгөөр зардаг учир хэр баргийн дажгүй нэрнүүдийг өгдөггүй. Өмнө нь би бас нэг төрийн бус байгууллагын нэр авах гээд өгөхгүй байсан учир хахуулийг нь өгч байж авсан юмдаг. Ууг нь бол хүн зүгээр юм хийе гэж байхад нэрийг бол өгч л орхино биз болохгүй юм юу байна аа? Энэ удаад холбооныхоо нэрийг ёс журмаар нь авья гэсэн нь ийм юманд хүргэв. Үүнтэй тохиолдуулж хэлэхэд онгоцон дотор нэгэн залуутай тааралдсан нь бас нэгэн компанийн захирлын хүү байв. Бас Монголын төр ямар муухай гэдгийг хэлээд үнэхээр pessimist бодолтой байдым байна лээ. Үүнийг хэдүүлээ л өөрчлөнө шүү дээ гэж хэлхэд, Аа юу л бол гэж хэлж байсансан. (за энэ бас өөр түүх) Тэгээд яахав сохрын газар сохор доголонгийн газар доголон гэж, болье бас хахуулийг нь өгөөд нэрээ авья гээд утсаар яриад асуутал, чи ороод жоохон хэл ам хийцийм биш үү? Ингэж дараа нь гуйхаа мэддийм бол анхнаасаа шууд ярина биз яах гэж хэл ам хийсийн гэнэ ээ. Энэ үед нээрээ надад хэлэх ч үг олдоогүй. Хахууль өгье гэж асууж байгаа өөртөө ч дургүй хүрэх шиг, дотроо дэлбэрэх шахав. За тэгээд үүний хажуугаар бас Зоригоотой хамт зуны хөтөлбөрийнхөө спонсорыг хайхаар хэд хэдэн газруудаар оров. Холбооныхоо нэрийг бас Harvard, Wesleyan гэдэг нэрээ бариад яахав хүмүүстэй уузлахын хувьд бол гайгүй байлаа. Тэгээд хэд хэдэн газарт саналаа хүргүүлсний хамгийн их найдлагатай нь Тэнгэр групп болов. Учир нь нөгөө Солонгосын онгоцны буудал дээр тааралдсан хүн маань надад тус болж Тэнгэр группын захиралтай уулзуулж өгөв. Ингээд танилцсан учир саналыг маань ч ихээхэн дэмжиж байгаагаа хэлээд эцсийн хариуг удахгүй өгнөө гэв. За ингээд хувийн хэвшлийн байгууллагуудын талаар бол гайгүй ажил хэрэг явчихсан. Гэтэл бас засгийн газартайгаа хамтран ажиллая гээд нэгэн хүнтэй(нэр төрд нь халдчихгүй гээд хэлэлгүй орхие) уулзтал нэг орныг дэмжсэн бодлого хэрэгжүүлж болохгүй, тэгээд ч яасан их зардлаар та нар хийдэг юм гээд баахан зовлон дурдаад хүлээж ч авсангүй. Ууг нь бол 70 мянган төгрөгийг оюутан болгонд өгч бар цэнгээний газрын орлогыг нэмж ард түмнээ модон чихрээр хуурч байхаар дэлхийн боловсрол эзэмшихэд хэдэн сурагчидаа дэмжихэд үр дүн нь асар их зөрүүтэй баймаар юм. Гэхдээ манайхан дунд бас асар өөр философитой явдаг хүн олон байх шиг байна лээ. Боловсролын яамны сайт дээр 500 сургуулийг жагсааж бичээд эдгээр сургуулиудад элсэж чадвал улсаас зардлыг нь даах юм гэнээ. Тэгээд энэ жагсаалтаа яаж гаргасан юм бэ? гэтэл бараг л хэдэн жагсаалтууд харж байгаад давхардаж байгааг нь аваад олон талт байдлаа хангахын тулд бусад хөгжингүй орнуудын их сургуулиудаас оруулсан гэхэд золтой л АЙН? гээд асуучихаагүй. Бүүр намайг 500 сургууль гэж хэлтэл тийм юм байна уу? 50 сургууль л гэж байх ёстойдоо гээд өөрсдөө гайхацгааж байсан. Бүр юу ч хэлхэв дээ? Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг гэхдээ ууг нь тэр оготно боож үхэх нь зөв гэж би дотроо боддог. Төр гэдэг чинь ууг нь бид нар өөрсдөө, бас өөрсдөө шүүмжилж байж түүнийгээ сайжруулж хөгждөг гэдэгт ч итгэдэг. Нэг сургуулийн шалыг будахад 200 сая төгрөг зарцуулаад хувааж иддэг хэрнээ одоо болохоор боловсролын жинхэнэ бодит хөтөлбөрийг тэтгэж чадахгүй байгаа юм уу? Гэж би асуумаар л байсан... (даан ч...) За тэгээд энэ ажил иймэрхүү болж өнгрөв. Дэлбэрэх шахан уурлаж байсан ч өөрийгөө тайвшруулаад өнгрөв. Энэ дашрамд Тэнгэр групп дээр дадлага хийх боломжийг "онгоцны буудал дээрхи найзаараа" дамжуулан олж авав. Хас банкны эрсдлийн удирдлага дээр нь дэлхийн макро эдийн засагч гэж ажлыг хоёр долоо хоног хийсэн. (хэхэ) Би дэлхийн макро эдийн засгийг 2хон долоо хоногт судлана гэж юу байхав, ядаж байхад тэр хоёр долоо хоног дотроо дээрхи ажлуудыг хамт амжуулж байгаа хүн. Тэгээд жоохон багасгаж нарийвчилаад Европын холбооны өрийн асуудлын талаар судалгаагаа халь мульт хийж дуусгасан болгов. Одоо эргээд харахад жоохон ичмээр л юм хийсэн гэхдээ яахав туршлага болж байгаагаас гадна холбооны гишүүд маань цаашид Тэнгэр групп дээр дадлага хийх боломжийг нээж байгаа хэрэг юм. 

Өө нээрээ дундуур нь 500 орчим хүүхэд хамарсан Hip Hop Dance Session Volume8.0-г очиж шүүсэн. Ууг нь би өөрөө зохион байгуулдаг байсан боловч энэ удаад асар завгүй тул зөвхөн очиж шүүв. Өөрийнхөө зааж байсан сурагчийг миний зааж байсан хөдөлгөөнийг хийгээд түрүүлхийг хараад нулимс унагах шахав хэхэ. Их гоё болсоон. Явах өдрөө сүүлчийн нэгэн компанитай(бас нэрийг дурдахгүй орхие) уулзсан нь миний уурийг дахин хүргэв. Танай холбоо чинь хүмүүсийг боловсролоор нь ялгаад байгаа юм бишүү? манай байгууллага бол хүнийг боловсролоор нь хэзээ ч ялгадаггүй гэнэ ээ. Тэгээд бас их “гоё” юмнууд зөндөө ярьсан хэхэ. Боловсролоор ялгаж ажилд авдаггүй компани Монголд байдым байна лээ, ядаж байхад миний бодлоор Монголын хамгийн том компани. Бас надад хэлэх ч үг олдоогүй тэгээд дуугай л за ойлголоо гээд л өнгөрсөн. Заза ерөнхийдөө эдгээр зүйлүүдийг сар хүрэхгүй хугацаанд амжуулах гэж өвлийн АМРАЛТ маань өнгрөв. Ер нь нэг үгээр дүгнэж хэлбэл, Монголд юм хийх гэж байгаа бол чи танил талгүй бол хэзээ ч явахгүй. Улсын байгууллага гэдэг зүйлтэй бол орооцолдоод ч хэрэггүй. Тэгэхдээ сурч боловсрьё гэсэн мянга мянган ухаалаг залуучууд байгаа даанч орчин нь өөрөө их л хэцүү байна даа. Үүнийг өөрчлөх ёстой хүмүүс нь бид нар гэж итгэдэг. Амарч чадалгүй ирсэн ч өөрийнхөө хэрэнд хэд хэдэн зүйлийг амжуулсандаа сэтгэл жоохон тайвширч байгаа. Даанч хийх ёстой зүйлийнхээ 50 хувийг л амжуулсандаа хөөрхий...
PS: Энэ нийтлэл маань жоохон олон нийтэд хандсангүйн дээр зарим хүний дургүйг ч хүргэсэн байж магагдгүй. Гэхдээ өөрийнхөө бодлыг шууд гаргаж тавихыг оролдлоо. Дараа дараачийнхаа нийтлэлийг илүү үр өгөөжтэй байлгахыг зорино оо. Please comment…

17 comments:

  1. Сайхан нийтлэл болжээ! Монголд жоохон нээрэвтсэн бололтой. Гэхдээ л харъчихаад ирсэн болохоор сайхан байгаа байх :)
    Goodluck

    ReplyDelete
  2. Нийтлэл л юм чинь фэйсбүүк эсвэл мессэнжэр дээр бичдэг шигээ бус бичвэл зүгээр санагдах юм. Ерөнхийдөө бичиж байгаа өнгө аяс, үг хэллэг сайн байгаа ч өдөр тутмын яриа шиг бичих онцгүй мэт. Фэйсбүүк-р дүүрэн монголоороо бичиж чадахгүй хүмүүс. Крилл үсэг ашиглаж байгаа бол албаны журмаар бичвэл зүгээр, ялангуяа иймэрхүү нийтлэл. Хэт цувуулж бичсэн ч юм шиг. Өөр санааг шинэ paragraph нээж байгаад ч юм уу бичихгүй бол... албаны болон өдрийн тэмдэглэл хутгалдсан юм шиг харагдаж байна. Зөвлөмж гэж зөвөөр хүлээж аваарай. Агуулга бус алдааг, найруулга-г шүүж бичив
    Таалагдлаа. Амжилт хүсье

    ReplyDelete
    Replies
    1. энэ бол блог шуу даа

      Delete
  3. @without mask tnx
    @Tsatsa маш их баярлалаа, шүүмжийг хүлээн авч чадах чинээгээрээ засах болноо :D

    ReplyDelete
  4. suuliin niitlel deer suuliin comment bichsen hun bna. erch huchteigeer ih ajil amjuuljee. dotor n surch bgaa nadad ch buhimdah yum ih yum doo, neg udur gadagshaa yavj surahiig muruuduud l, buhimdaj baisan baidlaa uurchluh chadaltai bolohiig l huseh yum daa.

    ReplyDelete
  5. nemj helehed, tedgeer 10 jiliin huuhduud ih aztai bainaa, namaig 10 jild surch baihad buh yumiig iim belen heleed uguh hun ch bgaagui bhoor ta naraar baharhaj bna

    ReplyDelete
  6. -Niitlel urt bh tusamaa hun unshih ni hovor bdg.
    -Tanilgui bol taliin chine gdg ug mgl.d taarah ugsin neg.
    -10 jiliin syrguliudin huvid yagad zaval deer duridsan syrguliud bsn ym be?
    Hogon medeelel oruuldaggui blogd ni talarhaad amjilt husey!

    ReplyDelete
  7. Тэртээ тэргүй чаддаг хүүхдүүд нь наана чинь яваад очно оо! :)

    ReplyDelete
  8. Shuumjlegchdiin shuumjleetiFebruary 4, 2012 at 6:51 PM

    Yasan uramgui commentuud we, unshmaargui bwal unshihgui l bna bizdee. ene bichegdsen arga ni bid nariin ueiihend iluu dotno ongotei sonsogdoj bna @tsatsa heterhi albanii bichuul tanii ueiihen unshuul unshaad, zaluuchuud unshih ni buurah biz. @Bebe ter huuhduudiig end bhad ni demjih heregtei bizde! @zoloa ''ataarhuu'' geyedaa.

    ReplyDelete
  9. Za niitleliig maani unshij bgad bugded n bayrllaa.
    @Zoloa bugdiig n songoh bolomjgui bsn uchras ehnii eeljind hamgin English n gaigui gj bodson surguuliuda songosima, ghde medelel neted bga uchras hussen hun bolgon awch bolno.
    @Bebe jishee n nadad ene talaar heled uguh hun bhgui bsn uchras 3 jiliig mongold aldsan, tgd dahij iim zuil busad humust biti tohioldosoi gj bodsima,
    @Shuumlegchdiin shuumjiig bi nadad sn sanaj l helsen gj bodoj bga bolhor neeh hund tusahgui bnaa, (yamartai ch bayrlalaa :D)

    ReplyDelete
  10. Toriin toloo ogtono booj uheh heregtei gj helsen chine taalagdlaa. Americad 10jil boltson humuus Mongoliig fuck gej helhiig zondoo sonsoloo . Chi erthen green card hootsoldoo l gehiin. Gehdee chadliinhaa hereer Mongoldoo zutgemeer bn unasan gazar ugaasan us mine! Hamgiin gol n DUUnar maani Mongold bn ! (engiin sonsogdoj magadgui gehde tiim bish shuu) Mongoloo gesen zaluuchuud olon bgaasai! AMJILT!

    ReplyDelete
  11. niitleluudiig chn unshih hobbytoi bolchloo :)
    amraltaaraa iim zuil hiisend tani baharhaj bn.

    ReplyDelete
  12. onoodor buop odorlogt suulaaa. anhnii udaagiinh blhoor jaahan turshlagagui bolchvuu gemeer bsan ch heregtei medeellee barag l avsandaa bayrtai bgaaa shuu. amjilt!!!! ta chadnaa

    ReplyDelete
  13. I'm really appreciated your articles.Just keep going.
    We must change what we want to see in the world :)

    ReplyDelete
  14. zuw bodoltoi uhaalag hun :)

    ReplyDelete